Төрийн албаныхныг үндэслэлгүй халж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

“Төрийн нарийн бичгийн дарга, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн албан хаагчийг хууль зөрчин ажлаас нь үндэслэлгүйүгээр халсан гэж шүүхээс тогтоовол төрийн албан хаагчид учирсан хохирлыг улсын төсвөөс нөхөн төлөх нөхцөл байдал үүсэхээр байгаа. Тиймээс энэ мэт төсөвлөгдөөгүй зардал улсын төсвөөс гарах тул Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйл, Иргэний хуулийн 498-р зүйлийн 5-д заасныг удирдлага болгон, учирсан хохирлыг төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан эрх бүхий албан тушаалтнаас шаардан гаргуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг эргэн мэдээлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газарт өгч байгаа”-гаа Байнгын хорооны дарга мэдэгдсэн юм.

Мөн О.Баасанхүү урьд өмнө хилийн цэргийн ажил үүрэгт хамаарагдаж байсан хилийн боомтын хяналт шалгалтын ажлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хариуцуулснаар тухайн байгууллагын хүн хүч хүрэхгүйгээс хилээр гарч буй машинд үзлэг шалгалт хийх ажил тодорхой хэмжээгээр орхигдож байгаа аж. Үүний улмаас машин дотор бүхэл бүтэн хүн нууж хилээр гаргасан, тухайн хүн уг машинд нас барсан тохиолдол хүртэл гарсан тул хилийн боомтын хяналт шалгалтын асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр анхааруулж байв. Нөгөөтээгүүр хилийн боомтын хяналт шалгалтын хувьд хойд, урд хоёр хөрш маань зөвхөн ижил төстэй байгууллагуудтай харилцах шаардлага тавьдаг бөгөөд манай хяналт шалгалт муугаас болж Монголын хилээр гарсан ч урд хөршийн хил дээр очоод шалгагдаж байгаа хэрэг цөөнгүй байгаа гэнэ. Тиймээс Өргөдлийн байнгын хороо Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийг судалж үзээд амьдралд нийцэхгүй байгаа энэ хуульд өөрчлөлт оруулах тухай саналыг хуулийн төсөл өргөн барих эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tah(202.179.20.97) 2015 оны 03 сарын 30

Odoo baahan hymyys halagdaad holion bantan bolson.Neg negiigee yzen yadah,ajlaas halj oshoo avah baidal yrgeljilj ene baigyyllaga heryyliin buzartai bolson. Yu ajil hiih.Aimshig bolson shyy.Neg darga irj holion bantan hiidgiig tsegleh tsag bolson.

0  |  0
Tah(202.179.20.97) 2015 оны 03 сарын 30

Omnoh zasgiin gazart ch baisan asuudal.Toriin alban haagchid gej iinerhyy l mohtsold baidag yiltei tolgoinuud shyy.Jishee helehed SHZG gej zasgiin gazriin tohiruulagch agentlagt 2datgiig eeljilj iryylj yavuulj yyreg gyitsetgyylseer baahan ajiltnuud hohirch yldeed irj ochoj baisan 2 dargiin neg ni nas barsan.

0  |  0
Top