”Эрдэмтранс” компани ажилчдынхаа цалинг хасч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Эрдэмтранс” компанийн хэсэг ажилчид хэвлэлийн хурал зарлан цалин мөнгөө бүрэн авч чадалгүй, хохирч байгаа тухайгаа мэдээллээ. Тус компанийн хувьд 400-500 ажилчинтай бөгөөд үндсэн цалин нь 300-400 мянган төгрөг. Гэвч тэд рейс гүйцээгүй, орлого дутуу олж ирсэн хэмээн үндсэн цалинг нь хасч, өрөнд ордог гэв. Ингэснээр тэдний үндсэн цалингаас хасдаг учраас нийгмийн даатгалын мөнгө нь бага бодогдож, зээл авах боломж бүрддэггүй байна. Автобусны жолооч болон мөнгө хураагч нар ээлжийн амралтгүй ажилладаг бөгөөд өвчтэй үед листний мөнгө бодож өгдөггүй гэнэ. Харин “Эрдэмтранс” компанийн удирдлагууд ажилчиддаа хохироосон зүйл байхгүй. Харин ч мөнгө хураагч нар өдрийн нормоо бүрдүүлдэггүй 80-90 мянган төгрөг олдог  хэмээсэн юм.  Гэхдээ ажилчид өдөрт 130-200 мянган төгрөгийг компанидаа тушаасан албан бичгээ үзүүлсэн бөгөөд ийм байтал өдөрт 220 мянган төгрөг төвлөрүүлэх ёстой хэмээн цалингаас нь хасаж буйд бухимдлаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top