Ирэх сараас боловсруулалт хийгдээгүй ноосыг нийслэлд оруулахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн оруулахгүй байх шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн Газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газарт  үүрэг болголоо. Мөн Аж үйлдвэрийн яам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран Улаанбаатар хотоос ноос угаах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top