У.Хүрэлсүх: Таван толгойн замын хураамжийн асуудлыг шийднэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 25-28-ны өдрүүдэд говийн бүсэд ажилласан юм. 100 тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан ч шийдэгдээгүй өдий хүрсэн. “Энержи ресурс” компани Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан билээ. Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлөөд энэ замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамжийн ялгаатай тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг холбогдох хүмүүс Шадар сайдад уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

“Энержи ресурс” компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Хураамж өндөр байгаагаас болоод Орон нутгийн Тавантолгой болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс ачсан  машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон хэвээр байгаа. Энэ асуудлыг шийдэж нэг доллар болгох, шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглож, бүх автомашиныг засмал замаар тээвэрлэдэг болгох асуудлыг 7 хоногийн дотор шийдэхийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга, “Эрдэнэс монгол” ТӨХК-ийн удирлагууд, холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Шадар сайд “Замын хураамжтай холбоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал арилна. Говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Байгаль дэлхийгээ, ард иргэдээ бодсон шийдвэрийг цаг алдалгүй гаргахыг би үүрэг болгож байна. Шийдэж чадахгүй бол хариуцлага тооцно. Долоо хоногийн хугацаа өгье” гэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үл итгэгч(202.21.106.128) 2015 оны 04 сарын 02

сонгууль угтсан ажиллагаа их эртнээс эхэлсэн байна даа хүрэлсүхийн,олны нүдэнд байнга өртөөд л, их юм хийсэн болох гээд байх шив дээ.больж үз угаасаа үл итгэнэ энэ одоо хаашаа юм байнга дарга сайд байх ёстой юмуу? байсан байранд нь буцаагаач. чадахгүй юу гэж хэлэх бол .ард түмэн наана чинь амьдрах гэж ядаж байна

0  |  0
иргэн Тамжав(103.229.120.148) 2015 оны 03 сарын 30

Одоо гэнэт л учиргүй их ажил химтээр санагдаад байгаа юм байхдаа, урьд нь юугаа хийж байсан улаан хамгаалагч вэ, манай өвөөгийн аавын намын тугыг шатаалаа гээд л толгойдоо цустай даавуу уячихаад л солиороод хашгирч явсанаас өөр юу ч хийгээгүй юм байж одоо гэнэт эх орон ч болж гэнэ дээ

0  |  0
Top