Хартай эрийн шинж

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, түргэн зантай эрчүүд хартай байдаг гэж бодож байна уу? Тэгвэл номхон дөлгөөхөн залуус маань амьдралыг там болтол нь хардах тохиолдол цөөнгүй байдаг юм шүү. Ингээд хартай эрийг шинжээд авъя:

Тэр загвар өмсөгч охидуудад дуртай: Түүний анхаарлыг төгс биетэй, үзэсгэлэнт төгөлдөр, зурсан мэт бүсгүйчүүд татдаг. Гадаад үзэмжийг чухалчлан авч үздэг зан нь түүний гоо зүйн мэдрэмжтэй огтхон ч холбоогүй, харин аугаа их өмчлөгч хүн болохыг илэрхийлдэг ба бүсгүйчүүдийг “эзэмшихийн” тулд сонгодог байна. Тэгэхээр, мэдээж, хайртай бүсгүйдээ өндөр шаардлага тавьж, өөрт нь таалагдаагүй бүхнээс харамлан хамгаалах болно.

Дэргэдэх хүмүүс нь өөрийг нь тоохгүй байвал сэтгэл нь тавгүйтдэг: Хажууд нь байхдаа утас руугаа шагайж, залуугийн мэдэхгүй зүйлийн тухай найзтайгаа яриад үзээрэй. Тэр ямар хариу үйлдэл гаргахаас ямар хүн болохыг ойлгож болно. Хардалт хэмээх өвчнөөр өвдөөгүй хүн бол яриаг чинь анхаараад байхгүй, аль эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулна. Харин хартай эр нь бухимдаж, дуугаа хураана. Эсвэл “гар утаснаас хамааралтай болчихлоо” хэмээн чамайг загнана. Аль эсвэл өөрт нь анхаарал хандуулсангүй гээд гомдсон байртай чам руу харц шиднэ.

Хартай хүмүүсийг шоолж инээдэг: Хүмүүс өөрт нь байгаа дутагдлаа бусдаас олж харах гээд  байдаг онцлогтой. Тэгэхээр  “хартай эр”, “ээжийн хүү”, “хүүхэмсэг эр”, “архичин” гэсэн дутагдалтай хүнийг илрүүлэх боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top