Сайн мэдээ: Орон сууцны урьдчилгааг 10-20 хувь болгохоор ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Сүүлийн жилүүдэд ашиглалтад орж буй орон сууцны тоо тасралтгүй өссөөр байна. Энэ жил гэхэд л 30 мянган айлын орон сууц ашиглалтанд орох тооцоо гарчээ. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэн эрэлт худалдан авалт сайнгүй байна.

Учир нь иргэдийн зүгээс гар дээрээ бэлэн мөнгөгүй учраас урьдчилгаа 30 хувийг төлж, орон сууцны зээлэнд хамрагдахад хүнд байгаа юм. Харин барилгын компаниудын хувьд нэгэнт барьсан барилга зарагдахгүй байна гэдэг алдагдалтай ажиллах нөхцөл нь болж байна гэж хэлж болно.Харин сүүлийн үед урьдчилгаа 30 хувийг багасгах тал дээр Барилга хот байгуулалтын яамныхан ярьж байгаа аж. Энэ талаар тус яамны дэд сайд Г.Байгалмаа "Моргейжийн зээл хэрэгжүүлээд 30 хувийн урьдчилгаа бүрдүүлсэн хүмүүс бүрэн хамрагдсан. Харин ийм боломжгүй хүмүүст бид энэ хөтөлбөрийг эргэн харж, 30 хувийн урьдчилгааг хөнгөвчлөе гэсэн бодолтойгоор ажиллаж байна.

Анх найман хувийн хүүтэй моргейжийн зээл гарахад 10-30 хувийн урьдчилгаатай байя гэж яригдаж байсан. Монголбанк, арилжааны банкуудтай ярьж байгаад 30 хувиар тогтсон байдаг. Тиймээс урьдчилгааг 10-20 хувь урьдчилгаа төлөх нөхцөлтэй байхаар зохицуулахаар ярьж байна"  гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top