Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

09.00 цагт Худалдан авах ажиллагааны газарт “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинар болно.

10.30 цагт Нийслэлийн 6 дугаар сургууль дээр Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн Т.Оюунчимэг "Монгол орны ашигт малтмал" сэдвээр илтгэл тавина.

11.00 цагт ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвд дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өгнө. Хурал Спортын төв ордны баруун жигүүр, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дөрөвдүгээр давхар, хурлын танхимд болно.

11.00 цагт Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн "Эрдмийн танхим"-д Монгол Улсад Хууль зүйн клиник үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн талаарх хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт СХД-ийн 21-р хороололд байрлах Их засаг сургуулийн хурлын зааланд “Хотын иргэн -Хотын соёл” болзолт уралдааны нээлтийн ажиллагаа болно. 

11.00 цагт Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д Каритас Чех байгууллагаас Европийн холбоо, Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд хэрэгжүүлсэн "Монголын Хорих байгууллагууд дахь хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих" төслийн хаалтын үйл ажиллагаа болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top