Монгол-Сингапурын тоглолт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өнөөдөр 18 цагаас Сингапурын багтай тоглох юм. Энэхүү тэмцээнийг "SPS Prime"сувгаар шууд дамжуулан үзүүлнэ. Ирэх онд Катарт болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхлээд байна. Азийн 43 улсын шигшээ баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд “J” хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан юм. “J” хэсгийн тоглолтууд Лаос улсын Вьентьян хотын KM16 цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн тоглолтууд болно. Манай шигшээ баг БНХАУ, Лаосын багуудад хожигдсон бөгөөд өнөөдөр Сингапурын багтай тоглох юм. Хэрвээ өнөөдөр хожил байгуулж чадвал хэсгийн гуравдугаар байрт шалгарна. Энэ хэсгийг хоёр хожилтой БНХАУ тэргүүлж, шигшээд өрсөлдөх эрхээ аваад байгаа бол Лаос, Сингапур удаалж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top