Г.Алтан Тусгаар Тогтнолын ордонг барьцаанд авах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

“Үлэг гүрвэлийн төв музей” буюу хуучнаар Лениний музейн барилга, байгууламжийг газрын хамт барьцаанд тавьсан тухай мэдээлэл өнгөрөгч онд хэвлэлээр цацагдаж байсан билээ. Нийслэлийн МАН 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр № 03 тоот Зээлийн гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ ам.долларыг иргэн Г.Алтангаас зээлсэн баримтыг Төр өмчөө баталгаажуулан бүртгэх явцдаа олж тогтоосон юм. Харин ТӨХ-ны зүгээс, төрийн өмч, онцгой объект болох музейн барилга, түүний доорх газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа Монгол Ардын Намд хандан, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөхийг шаардлага хүргүүлээд байсан ч өнөөг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тэгвэл иргэн Г.Алтангийн зүгээс МАН-д олгосон нэг сая ам.долларын зээлийн барьцаагаа өөрчлүүлэх хүсэлтийг Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд гаргажээ. Ингэхдээ тэрбээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэлээрээ дамжуулан дараах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Үүнд, “Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /Үлэг гүрвэлийн музей/-г барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барьцаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү. Өөрөөр хэлбэл, өмчлөх барьцааг чөлөөлөх тохиолдолд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалан МАН-ын байрлаж буй Тусгаар тогтнолын ордны байраар барьцааг солих шийдвэр гаргана уу. Шаардлага хангасан Г.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл” гэжээ.   Эндээс Лениний музейн өмчлөлийг тогтоох шүүхийн ажиллагаа бүрэн дуусаагүй нь харагдана. Шүүхээс МАН-ын байр болох Тусгаар тогтнолын ордныг Г.Алтангийн барьцаанд өгөх эсэхийг шийдэхээр дахин хуралдах бөгөөд энэ үед МАН-ынхан намын байраа өөр нэгэн Алтанд барьцаалан зээл авчихсан байх вий гэх хардлага Г.Алтан болоод ард олонд байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.143.226) 2015 оны 03 сарын 31

өө энэ худал мэдээлэл байна шүү. сонгууль ер нь дөхсөн юм шиг байна. ийм зохиол бичиж мөнгө олдог гарууд бас байна ш дээ.

0  |  0
irgen(112.72.11.105) 2015 оны 03 сарын 31

mungu mun bainaa. ard tvmen honogiin hoolgvi bgaag medeh vv.

0  |  0
zochin(103.229.122.179) 2015 оны 03 сарын 31

Davartsan amitand ju gej baritsaaldag jm be?Zalilan khiij irgediig khokhirooson tolboroo kompani,irgediin tolson tatvaraas garguulsan novsh shyy dee.Kharin ooriig ni ulsiin khokhirliig baragduulaagyin toloo eryygiin khariutslagad tatakh kheregtei.

0  |  0
sdfgh(202.131.252.213) 2015 оны 03 сарын 31

altan avgai min avaa av bairgui bolchihoor namguii bolchihnoo goyooo goyo

0  |  0
анхаар (202.131.242.238) 2015 оны 03 сарын 31

энэ барьцааны гэрээ хүчингүй тул шүүхийн аргаар хүчинтэй болгох заль зохиож яваа алтангийн арга аа түрүүний удаа Төрийн өмчийн хороогоо нэхэмжлэл гаргууулах гэж үзээд байраагүй ш дээ

0  |  0
Top