Туслах нисгэгч амиа хорлолтын эсрэг эмчилгээ хийлгэж байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Альпийн нуруунд осолдсон “Germanwings” компанийн онгоцны туслах нисгэгч Андрес Любиц нь сэтгэцийн эмгэгтэй төдийгүй үүнийгээ хамт ажилладаг хүмүүсээсээ нууж байсан нь тогтоогдоод байгаа билээ. Мөн осол гарахаас хоёр долоо хоногийн өмнө бие давхар найз бүсгүйдээ хаягдсан байсан бөгөөд 27 настай Любиц нисгэгчийн эрх авахаас өмнө амиа хорлолтын эсрэг эмчилгээ хийлгэж байсан гэж Дюссельдорфын албаны хүмүүс мэдэгдсэн байна. Любицийн гэрт хийсэн нэгжлэгээр сэтгэцийн өвчтэй хүмүүст эмчийн жороор олгодог антидепрессант эм, эмнэлгийн магадлагаа, өвчний түүх олджээ. Мөн осол гардаг өдөр эмч түүнд ажлаас чөлөөлөх бичиг хийж өгсөн ч тэрээр бичгийг урж хаян нислэгтээ гарсан байжээ. Харин Любицийн гэрээс шашин, улс төрийн холбогдолтой гэх ямар нэгэн баримт олдоогүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top