Мориноос унасан хүүхдийн даатгалд 2.5 сая төгрөг олгожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Өнгөрсөн жилийн наадмаар Ховд аймгийн Дуут суманд болсон хурдан морины уралдааны үеэр 14 настай хүү мориноос унаж, толгойдоо хүнд бэртэл авсан билээ. Эрүүл мэндээрээ хохирсон хүүд өдийг хүртэл эмчилгээний мөнгө төгрөг олгогдоогүй байсан. Харин “Монгол даатгал” компанийн Ховд аймаг дахь салбараас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүүд 2,5 сая төгрөгийн даатгалийн мөнгө олгожээ. Хүү мориноос унасныхаа дараа Улаанбаатарт ирж эмчилгээ хийлгэсэн ч бие нь төдийлөн сайжраагүй нутаг буцсан байна. Одоо хүү орон нутагтаа байгаа бөгөөд хичээлдээ явж байгаа бөгөөд толгой нь байнга өвддөг, хааяа ухаан алдаж унадаг болсон учраас хоёр төрлийн эм тогтмол уудаг болжээ. Аав ээж нь хууль хяналтын байгууллагаар явж, морь унуулсан уяачаас эмчилгээний зардал нэхэмжилсэн ч шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан гэх мэдээлэл байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.37) 2015 оны 03 сарын 31

Daatgal daatguulsan hund l zohih juramiin daguu mungu olgono shte... Hewleliinhen ta nar yah gj hudlaa medeelel tawij bdg yum be? Daatgalgui hund mungu olgodog yumu?

0  |  0
Top