Ц.Нанзаддорж ажлаа өгөх тухай өргөдөл гаргаагүй гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх мэдээлэл гарсан билээ. “Өөрийнх нь хүсэлтээр” гэсэн тодотголтойгоор өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байна. Харин ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржоос энэ талаар тодруулахад “Би ажлаа өгөх тухай өргөдөл гаргаагүй” гэсэн тайлбарыг өгсөн гэв.  Тэрээр өмнө нь ч ТӨХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Гэвч тухайн үед ажлаасаа үндэслэлгүй  халагдсан хэмээн шүүхэд хандаж, Төрийн өмчийн хорооны даргаар 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр томилогдсон  билээ. Хоёр сарын дараа ажлаа өгөхөөр ямар алдаа гаргаснаа тэрбээр өөрөө ч мэдэхгүй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top