Цахилгааны үнийн тариф зуны хуваарьт шилжлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Монгол улсын нутаг дэвсгэрт жил бүр цагийн тооллыг тодорхой хугацаанд нэг цагаар урагшлуулж ажил үйлчилгээ эхлүүлэх цагийг зуны хуваарьт шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулсан байна. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1 хүртэл цахилгааны үнийн тарифыг зуны хуваарьт шилжүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setguulch gj hog(202.70.33.62) 2015 оны 03 сарын 31

tgd hdn tugrug bolson gd oligtoi todorhoi medee bicheech

0  |  0
Top