Түймэр унтрааж байсан гурван иргэн машинд дайруулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Энэ сарын 25-ны үдэш Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан гурван иргэн машинд дайруулсан харамсалтай хэрэг гарчээ. Галын машины жолооч үзэгдэх орчин муу, утаатай байсны улмаас гал унтрааж явсан гурван иргэнийг дайрсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, түймрийн захад зогсож байсан автомашин байрлалаа сэлгэж хөдлөх үеэр хажууд нь ажиллаж байсан хүмүүс холдож амжилгүй дайруулсан аж. Дайруулсан иргэдийн нэг нь амь насаа алдаж, хоёр нь хүнд гэмтжээ. Гэмтсэн хоёр хүнийг БОЭТ-д хүргэн яаралтай хагалгаанд оруулжээ. Одоогоор биеийн байдал нь хүнд байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top