Боксын залуучуудын УАШТ болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Ази тивийн хошой аварга, Гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд болж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл болох тус тэмцээнд эрэгтэйчүүдийн найм (49, 52, 56, 60, 64, 69, 75, +75), эмэгтэйчүүдийн зургаа (48, 51, 54, 57, 60, +60) нийт 16 жингийн ангилалд болж байна. Жин тус бүрт түрүүлсэн тамирчид тавдугаар сарын 14-24-нд Тайваний Тайпэй хотод болох залуучуудын ДАШТ-д өрсөлдөх эрхийг авах юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top