Хилээр тэжээвэр амьтан авч гарах бол НМХЕГ-с бичиг авна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Маргааш буюу ирэх сарын 1-ээс Монгол Улсын хилээр гэрийн тэжээвэр амьтныг авч гарахдаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мал эмнэлэгийн гэрчилгээ авахаар болж буй аж. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний гар тээшинд авч явах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд буюу таван кг хүртэлх маханд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бичиг авахаар болсон байна. Өнөөдрийг хүртэл Мэргэжлийн хяналын ерөнхий газраас олгогдож байсан тус бичиг  маргаашнаас эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгогдохоор болж байгаа аж. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэрэглээний мах авч явахыг хүсвэл гадаад паспортоо хувилан хүсэлт өгөх бөгөөд гэрийн тэжээвэр амьтан авч явахдаа мал эмнэлгийн гэрчилгээг канондаж хүсэлтийн хамтаар НМХЕГ-д өгөх ёстой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top