Шинжилгээгээр 93 хүн Улаанбурхан туссан нь батлагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Энэ сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт улаан бурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх өвчний шинж тэмдэг илэрчээ.  Харин өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top