Хардалтаас болж төрсөн дүүгээ хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Энэ сарын 21-ний өдөр Зуунмод суманд төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Тавдугаар хороо “Шинэ хороолол”-д оршин суух 26 настай эрэгтэй Т-гийн амийг 29 настай эрэгтэй Б хөнөөсөн байна. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Дүүгээ хөнөөх болсон шалтгаан нь хардалтаас үүссэн бөгөөд талийгаач Т төрсөн ах Б-ийнхээ уулздаг, хамтран амьдарч байсан бүсгүйтэй холбогдсоноос болсон гэнэ. Найз бүсгүй Э-г дүүтэйгээ улзаж байгааг мэдсэн Б “Та хоёр ингэж болохгүй. Ийм зүйл гэж юу байх вэ сал” гэж олон удаа сануулсан ч тэдний харьцаа улам гүнзгийрч асуудал хурцдах болсон байна. Уг нь Э Улаанбаатарт амьдардаг ч ойр ойрхон Төв аймаг орж талийгаач Т-тэй уулзаж байжээ. Хэрэг гардаг өдөр Б, Э-тэй Улаан­баатараас Төв аймгийн Зуунмод хот руу таксигаар очсон байна. Улмаар талийгаач Т-ийнд ирж маргаан өдөөснөөс ийм хэрэг мандсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Т-ийн гар утаснаас найз руу нь “Түргэн дуудаж туслаач, болохоо байлаа” гэсэн мессэж ирсэн байна. Улмаар найзууд нь гэрт нь очиход талийгаач Т амьсгал хураасан байсан бөгөөд Э-ийн зүүн гарыг хэд хэдэн удаа болон хоолойг нь зүсчихсэн байжээ. Түргэн тусламжийнхан ирж бүсгүйд тусламж үзүүлсэнээр  амь гарчээ. Одоо Э-г ГССҮТ-д шилжүүлэн эмчилж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Э-ийн шарх маш гүн байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хууль(202.21.106.142) 2015 оны 03 сарын 31

монголын хүүхэн модонд халхын хүүхэн хаданд гарсан биш дээ.хайран амь хүүхнээс болж дүүгээ хөнөөдөг эргүү амьтан юм даа

0  |  0
nink(143.176.33.66) 2015 оны 03 сарын 31

gol ni emegteigiin buruu baina

0  |  0
Top