Эхнэртэй эрчүүд албан тушаал ахих магадлал өндөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Эхнэртэй эрчүүд гоонь эрчүүдийг бодвол ажилдаа амжилт гаргаж, албан тушаал ахиж дэвшихдээ хурдан байдаг гэнэ. Үүний гол шалтгаан нь тэднийг илүү ихээр ажиллах сэдлийг төрүүлж байдаг гэр бүл юм. Ийм дүгнэлтийг Британийн судлаачид гаргасан талаар “The Daily Mail мэдээллээ. Британийн компаниудад явуулсан судалгаагаар өндөр албан тушаал хашдаг эхнэртэй эрчүүдийн 75 хувь нь таван жилийн дотор ийм амжилтанд хүрч, албан тушаал ахих нь хурдан байсан бол ганц бие эрчүүдийн дунд энэ үзүүлэлт ердөө 65 хувь байжээ.

Гэр бүлтэй эрчүүдийг “түлхүүрдэгч” гол хүчин зүйл нь хүүхэд бөгөөд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө аавууд хоёр дахин их хичээмтгий болдог юм байна. Харин гэр бүлтэй эмэгтэйчүүд эсрэгээрээ албан тушаал, карьертаа тавих анхаарлаа сулруулдаг ажээ. Нэг үгээр хэлбэл тэд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө мөрөөдлөө орхидог юм байна. “Эр хүн хүүхэд нь төрмөгц өөрийгөө тэжээгч гэдэг үүднээс харж эхэлдэг бөгөөд үнэхээр карьераа өсгөхөөр тэмүүлдэг. Учир нь энэ бол орлогоо өсгөх эх үндэс болохоор тэр” хэмээн Маркетингийн компанийн дарга Рейчел Шорт судалгааны үр дүнг тайлбарласан байна.
Гэхдээ жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа эргэн орсон эмэгтэйчүүдэд ч ажлын идэвх нэмэгддэг гэнэ. Үүнийг гэр бүлтэй эмэгтэйчүүдийн 57 хувь нь компанидаа өндөр албан тушаал хашдаг бол энэ тоо хүүхэдгүй эмэгтэйчүүдэд 51 байжээ. Ялангуяа жирэмсний амралтаас ажилдаа эргэн орсон эмэгтэйчүүд албан тушаал ахих, амжилтанд хүрэхээр, алдсан цаг хугацаагаа түргэн хугацаанд нөхөхөөр тэмүүлдэг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top