УБ-Дархан чиглэлийн зам стандартын бус хийгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хөгжлийн төв зэрэг байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд хамтран Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай, А-0401 замд тухайн замыг Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд шалгалт явуулжээ. Шалгалтаар авто замыг барихдаа MNS:4596-2014, 4597-2014, зэрэг холбогдох стандартуудад нийцүүлээгүй, замын тэмдэг тэмдэглэл шаардлага хангахгүй, мөн тээврийн хэрэгслийн жолооч нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага MNS: 4598-2011 стандартыг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодох, зориулалтын бус гэрэл хэрэглэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг холбогдох газруудад хүргүүлж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top