IV цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

"Дулааны IV цахилгаан станц"-ын суурилагдсан хүчин чадлыг 123 мвт-аар өргөгтгөх төсөл хэрэгжиж дууслаа. Ингэснээр тус цахилгаан станцын нийт хүчин чадал 703 мвт болон нэмэгдэж буй юм. Тус өргөтгөлийн ажил Чингис бондын хөрөнгөөр хөгжлийн банкны санхүүжилт бүхий 70 сая ам доллараар бүтсэн байна.  Станц жилдээ 500 сая квт цахилгаан эрчим хүч, 400 мянган кгал\ц дулааны үйлдвэрлэснээр 250 мянган хүнийг цахилгаанаар, 15 мянган хүнийг дулаанаар хангахаар боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top