Турк улсын 40 гаруй хот цахилгаангүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

 Турк улс даяар цахилгаан тасарсны улмаас зам тээвэр болон агаарын хүчнийхний ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа тухай “BBC” агентлаг мэдээллээ. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст цахилгаан нэн даруй хэрэгтэй байгаа аж.  Албаны эх сурвалжийн мэдээлснээр нийслэл Анкара болон хамгийн том хотуудын нэг Стамбулд одоо хүртэл харанхуй байгаа бөгөөд айл өрх, албан байгууллагууд бүгд  цахилгаагүйн улмаас ажлаа түр зогсооход хүргэсэн байна. Одоогоор Турк улсын нийт 81 хотын 40 гаруй нь цахилгаангүй болсон байна. Туркын тог дамжуулах сүлжээнд гэмтэл гарсны улмаас бүх нийтээрээ цахилгаан тасрахад хүргэлээ хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Тус улсын Эрчим хүчний сайд Танер Йылдызийн мэдээлснээр цахилгаан тасарсан хэрэг кибер болон террорист халдлагын улмаас болоогүй гэдгийг онцолжээ. Словак улсад айлчилж байгаа Эрчим хүчний сайд хэлэхдээ “Бидний гол зорилго хэргийн шалтгааныг тодруулахаас өмнө сүлжээг дахин сэргээх явдал болоод байна. Ийм өргөн хүрээний саатал байнга тохиолдоггүй учраас цахилгаан сүлжээг засварласны дараа хэргийг сайтар шалгах болно” хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top