Цэвэр усны крантаас мөнгөн ус илэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Өчигдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн долдугаар байрны дөрөвдүгээр орцонд оршин суугч иргэн Б-гийн гэрийн цэвэр усны крантаас  мөнгөн ус илэрчээ. Энэ талаар гэрийн эзэд орон нутгийн цагдаа, Онцгой байдал, мэргэжлийн хяналтын газарт хандаж мэдээлэл өгчээ. Одоогийн байдлаар тухайн гэр бүлийн зургаан иргэнийг эмнэлгийн байгууллагад хэвтүүлэн, шинжилгээ хийж байгаа бөгөөд хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top