Шар бич өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 2. Бархасвадь гараг. Билгийн тооллын 13. Бага морь одтой, шар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top