ЕБС-ийн сурагч банк дээрэмдэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Өнөөдөр  6 цаг 5 минутын орчим Дорноговь аймгийн Төмөр замын 3-р баг, Барилга орон сууцны конторын байранд байрладаг “Төрийн банк”-ийг дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Аймгийн Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар банкны хамгаалалтын албаны ажилчид сонор сэрэмжтэй, сайн ажилласны үр дүнд эд зүйл, бэлэн мөнгө алдагдаагүй  байна. Гэмт хэрэгтэн зугтсан боловч цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж хэрэг гарснаас 20 минутын дараа баривчилжээ. Гэмт этгээд Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, иргэн Б байсан бөгөөд түүний унаж явсан мотоцикль болон эд зүйлийг хураан авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.173) 2015 оны 04 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top