Төрсний дараа дасгал хийхдээ юуг анхаарах вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Төрсний дараах ээж бүрт нэгэн том асуудал бий болдог. Энэ бол урьдын жиндээ эргэн орох юм. Жингээ хасахын тулд хэзээнээс дасгал хийж болох, ямар дасгалаас эхлэх ёстой зэрэг хэд хэдэн асуултуудын хариултыг шинэхэн ээжүүддээ зориулж байна.

Хэрвээ:
• Бие давхар үед дасгал хийж байгаагүй
• Хүндрэлтэй төрсөн
• Шавхарга гарч дуусаагүй
• Кисерво хагалгаагаар төрсөн бол дасгал хийхийн өмнө заавал эмчээс зөвлөгөө аваарай.

Дасгал хийхийн тулд хэр хугацаанд хүлээх ёстой вэ?
Хэрвээ бие давхар үедээ нуруу болон аарцагны өвчлөлтэй байсан бол заавал эмчийн зөвшөөрөлтэйгээр дасгал хийж эхлэх хэрэгтэй.
Кисерво хагалгаагаар төрсөн бол эхний 8 долоо хоногт ямар ч дасгал хийж болохгүй. Харин 9 дахь долоо хоногоос дасгал хийхдээ хөнгөн, энгийн дасгалуудаар эхэлж, биеэ ядраахаас сэргийлэх хэрэгтэй гэж зөвлөдөг.
Өөрөөрөө төрсөн тохиолдолд 6 долоо хоногийн дараагаас дасгал хийж болно. Гэхдээ бас л хөнгөн дасгалаас эхэлнэ.

Дасгал хийхдээ юуг анхаарах вэ? 
Төрөөд удаагүй байгаа ээжүүд ханиах, найтаалгах, чанга инээх зэрэгт доошоо бага зэргийн шээс алдах тохиолдол бий. Энэ нь энгийн зүйл боловч дасгал хийх үед шээс гарах магадлалтай учраас аарцагны дасгалаас эхлэх нь зүйтэй.
Усанд сэлэлтээр хичээллэх гэж байгаа бол шавхарга бүрэн гарч дуусахыг хүлээх хэрэгтэй. Хэрвээ 7 болон түүнээс олон хоног шавхарга гарахгүй тохиолдолд бассейнд орж болно. Кисерво хагалгааны оёдолтой тохиолдолд эмчийн зөвшөөрлөөр сэлж болно. Гэхдээ оёдол бүрэн аниагүй байх хугацаанд сэлж огт болохгүй.
Хүүхдээ 2 сар хүрэх хүртэл теннис, аеробекийн төрлийн дасгалуудыг түр азнаарай. Төрөөд 6 сар хүртэлх хугацаанд гормоноос шалтгаалсан ааш зангийн өөрчлөлт ихнэх бүсгүйчүүдэд байсаар байдаг учир биедээ хэт их ачаалал өгч стрессдэхгүй байх нь зөв.
Зөвхөн дасгал хийгээд жин хасагдахгүй. Эрүүл хооллолтондоо ч анхаарах хэрэгтэй. Хоолны дэглэм биш эрүүл хооллолт шүү. Хэрэгцээтэй эрдэс бодис, уургаа нөхөх нь л чухал. Хөхөөр хүүхдээ хооллоход өдөрт 500 калори шатаадаг.

Ямар ямар дасгал хийж болох вэ?
Хүүхдээ нэг сар хүрсний дараа өдөр бүр 30 минут тогтмол хэмнэлтэйгээр алхах хэрэгтэй. Дасгал биш юм шиг санагдаж болох ч өмнөх жиндээ ороход туслах юм. Хүүхдээ тэргэндээ суулгаад гэрийнхээ ойролцоо гарахад болно, маш амархан.

Дээр хэлсэн хугацаа өнгөрсөн болон эмч зөвшөөрсөн тохиолдолд хэвийн үед жингээ хасахдаа хийдэг дасгалуудыг хийж болно гэсэн үг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.173) 2015 оны 04 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top