Пүрэв гарагийн зурхайгаа уншаарай

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 13. Бархасвадь гараг. Бага морь одтой, 2 хар мэнгэтэй шар Бич өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр ажлаар хол явах, уулзалт хийх, хөрөнгө нэмэгдүүлэхэд таатай өдөр. Энэ өдөр шинэ ажлыг эхлэх эсвэл төлөвлөгөө зохиоход сайн өдөр. Энэ нь ихэвчлэн эргэн тойрныхонд дэмжигдэнэ. Зөвхөн танд байх уран бүтээлийн өрнөл нь сонирхолтой ажлын эхлэл болох ба гайхамшигтай амжилтад хүргэнэ.


Үхэр (4/20-5/20)

Өөрчлөлт, хувьсал, ил тод, гэнэтийн эргэлтийн өдөр. Хүчин чармайлт шаардсан ажил хэрэгч уулзалтууд хүлээж байна. Ерөнхийдөө тийм ч сайнгүй үе. Таны төлөвлөсөн төслүүдийн нэг нь хурдан урагшилж байгаа мэт санагдаж байж болох. Эд хөрөнгийн шинжтэй асуудал гарч болох тул тэвчээртэй байхыг одод зөвлөж байна. Хэрэв алжааж эрч хүчээ сулруулвал мөнгө санхүүгийн том гарз амсах магадлал өндөр байна.


Хамтатгах (5/21-6/21)

Хамт олон, захирагсадтайгаа харилцаа муудна. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Улмаар таны бие муудаж магадгүй. Бусад үйл ажиллагааны хүрээнд ямар ч санаачлага ба идэвхтэй үйл хөдлөл нь сэтгэл ханамжгүй байдал ба ядаргааг авчирна. Эргэн тойрныхондоо анхаарал тавь. Дарамт бүү үзүүл. Ажилдаа анхаарлаа хандуул. Хуучны зүрх сэтгэлийн харилцаа сэргэж, сэтгэл санаа өөдрөг болно. Таны гэр бүлд хардалт гарч ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Нийцэл зохицол, амар амгалан үйл явдал өрнөх өдөр. Хэрвээ та эмх цэгцтэй байж, өдрийн төлөвлөгөөгөө зөв гаргах юм бол амар амгаланг мэдэрч сэтгэл хангалуун үлдэх болно. Гэрээсээ хол байгаа мэлхийнүүд шинэ хэтийн төлөв төлөвлөгөөгөө нээх болно.


Арслан (7/23-8/22)   

Шинэчлэл өөрчлөлт шилжилтийн өдөр. Одод хувь заяанд гэнэтийн өөрчлөлт гарахыг анхааруулж байна. Туйлын анхааралтай бай. Эрсдэл бүхий бөгөөд шалгагдаагүй төсөл эхлэхгүй байх, худалдан авалт эсвэл худалдаа хийхгүй байх хэрэгтэй боловч бизнес талын хамтран ажиллагсадын өгөх шинэ саналыг анхаарахгүй байж болохгүй. Санхүүгийн бодит амжилт нь сүүлийн хэдэн сарын хүчин чармайлтын үр дүн юм. Хувийн амьдрал бас танаас анхаарал болгоомжтой байхыг шаардана.


Охин (8/23-9/22)    

Өмнөх өдрийн зөрчилдөөний шинж байдлууд арилан алга болно. Таатай байрлалд байгаа од гаригс ээл ивээлээ танд буцаан өгч байна. Ажил хэргээ маш аажуухнаар үргэлжлүүлэн хийж болох ба харин хамгаас илүүтэй ирээдүйд олох амжилтын үндэс суурийг зөв тавих нь чухал гэдгийг анхаараарай. Энэ өдөр амин хувийн acуудлaap чухал уулзалтуудыг хийхэд тохиромжтой байх хэдий ч энэ үед уламжлан ирсэн ёс жаяг болон хуучинсаг үзэл баримтлалыг дагах нь уулзалтыг төгс төгөлдөр болгоход саад үзүүлэх болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Сайн сайхан өдөр. Бүх ажил хэрэг амархан бүтэх ба мөнгө санхүүгийн асуудал ч нэг хэсэг хугацаанд таатай байх нь. Танд хэн нэгэн ашигтай ажлын санал тавих, ажил хэргийн шинэ түнштэй болох магадлал өндөр байна. Та өнөөдөр өөрийн санасан хүссэнээр байж, дур зоргоороо аашилж болох юм. Аливаа ажил хэрэг, асуудал анхны оролдлогоор бүтэх бололтой. Та бүхнийг хийж чадах ба бүх ажил амархан санагдаж, өөрөөрөө бахархах болно. Шагнал урамшуулал авч, сугалаанд хожих магадлал өндөр байна. Хурим найр хийж, үр хүүхэдтэй болоход сайн өдөр.


Хилэнц (10/23-11/21)   

Тааламжгүй өдөр. Ялангуяа энэ ордны эрэгтэйчүүдэд. Өнөөдөр таны хувьд ажил хэргийн уулзалт, албан бичиг бүрдүүлэх үедээ анхааралтай байхыг сануулж байна. Эс тэгвээс ажил хэрэг бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдал хүлээж мэднэ. Од эрхэсийн байрлал нь таны хувийн амьдралд үүссэх азгүйтэл, үл ойлголцолоос хамгаалж байна.


Нум (11/22-12/21)    

Ажил хэргийн үйл явцад үнэн зөв дүгнэлт өгч амжилттай өрнүүлэхэд хүнд хэцүү байх учир бүх чухал ажил хэрэг, шийдвэр гаргахыг хойшлуулах хэрэгтэй. Сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнд автан буруу шийдвэр гаргаж алдагдалд орох магадлал өндөр байна. Анхаарал болгоомжтой байж таагүй явдлуудаас зайлсхийх боломжийг өөртөө гаргаарай. Хурдаа хэтрүүлэх, зам хөндлөн гарахдаа бологоомж алдаж болохгүй.


Матар (12/22-1/19)   

Гэр орондоо засвар хийж тохижуулах өдөр. Шинэ бодол санаа эсвэл шинэ хүн, амьдралыг өөр өнцгөөс олж харах нь таны нүдийг нээж ажил хэрэгтээ шинэ боломжийг хэрэгжүүлнэ. Ажилдаа стандарт бус алхмуудыг хийх, дурын ажил эхлүүлэх, бүр эрсдэлтэй алхам ч багахан хэмжээний өр болно. Хайр дурлал үнэхээр гайхамшигтай байх болно. Худалдан авалт болон гэртээ засвар хийхэд таатай өдөр байна.

 


Хумх (1/20-2/18)   

Аюултай өдөр. Ямар нэгэн томоохон төсөл руу эргэх гэж бүү яар. Хэн нэгний амлалттай орооцолдох хэрэггүй. Өнөөдөр бусад өдрүүдээс илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Өнөөдөр та дурын хэн нэгэнтэй дотносоход хялбархан өөрийн болгож чадна. Энэ ордны эрчүүд хайр дурлалаасаа болоод болгоомж тэвчээртэй байдлаа алдаж байна. Таныг урам хугарах байдал хүлээж байна. Эрүүл мэнд хэвийн байна.


Загас (2/19-3/20)

Гадны нөлөө, буруу зөвлөлгөө нь ажил хэргийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Магадгүй бүх ажлыг л барьж авах хэрэгтэй болно. Шийдэх асуудлууд эхний шатанд тавигдана. Энэ өдрөө хувийн амьдрал, сэтгэлзүйн хөгжилд зориулахыг одод зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top