Өнөөдөр хүүхдийн номын өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу  дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Тиймээс өнөөдөр сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн туурвисан үлгэрийн зургаан номныхоо талаар мэдээлэл хийх аж. Хэвлэлийн бага хуралд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч, СГЗ До. Цэнджав, яруу найрагч Б.Галсансүх нар оролцох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top