Хямралын шинж тэмдэг: Иргэдийн зээлээ төлөх чадвар хоёр дахин буурлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

  Олон улсын валютын сангаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 3 хувь хүрнэ гэсэн бол “Синхуа” агентлаг мөн онд манай эдийн засгийг туйлдаа хүрнэ хэмээн дүгнээд байгаа билээ. Үүнээс урьтан Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийг хөдөлгөж, унаж буй эдийн засгаа аварна гэж байгаа ч одоогоор ямар ч үр дүн харагдахгүй байна. Харин энэ хооронд, эдийн засгийн үзүүлэлт доошилж байгаа нь иргэдийн амьдралд маш тод анзаарагдаж, харагдаж эхэлсэн. Тухайлбал, энэ оны өмнөхөн нийт аж ахуй нэгжүүдийн 30.8 хувь нь "Х тайлан" буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан гарган өгчээ. Мөн 14.4 хувь нь алдагдалтай ажилласан тул татвар төлөх боломжгүй гэсэн байна.  Харин аж ахуй нэгжүүдийн 26.8 хувь нь л ашигтай ажиллажээ. Энэ байдал одоо ч дээрдээгүй байгаа юм. Ялангуяа жижиг компаниуд улам жижгэрсээр, түүнд ажиллаж буй иргэдийн орлого хумигдсаар байна. Ажилгүй иргэдийн тоо 2014 онд хоёр дахин нэмэгдсэн бол Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар төрийн албан хаагчдын 15 хувийг цомхотгосноор ажилгүйчүүдийн тоо улам өссөн. Энэ нь иргэдийн зээл төлөх чадварт ч хүчтэй мэдрэгдэж эхэллээ.

машин, цалингийн зээл авсан залуус, тэтгэврийн мөнгөө урьдчилж авсан ахмадууд гээд зээлгүй хүн олоход хэцүү болсон. Эдийн засаг хямарч, орлого багасч, юмны үнэ өссөн энэ гинжин хэлхээгээс болж иргэдийн зээлээ төлөх чадвар огцом суларчээ.

 

Өнөөдөр Монголд лизинг, зээлгүй хүн гэж бараг байхгүй болж. Өмнө нь орон сууцны зээлтэй 18801 иргэн найман хувийн зээлд шилжүүлээд байгаа бол 34098 иргэн шинээр энэ зээлд хамрагджээ. Үүнээс гадна машин, цалингийн зээл авсан залуус, тэтгэврийн мөнгөө урьдчилж авсан ахмадууд гээд зээлгүй хүн олоход хэцүү болсон. Гэтэл эдийн засаг хямарч, орлого багасч, юмны үнэ өссөн энэ гинжин хэлхээгээс болж иргэдийн зээлээ төлөх чадвар огцом суларчээ.

 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны хоёрдугаар сарын эцэст 12.2 их наяд төг болж, өмнөх сарынхаас 0.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар өссөн байна. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцсээр 397.6 тэрбум төг байна. Энэ нь өмнөх сарынхаас 25.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 дахин өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.3 хувийг эзэллээ. Энэ хувь 5 хувиас хэтрээгүй тохиолдолд ноцтой  биш гэж мэргэжилтнүүд үздэг ч эдийн засгийн хямралын бас нэгэн шинж тэмдэг юм.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2015 оны хоёрдугаар сарын эцэст 667.2 тэрбум төг байна. Энэ нь өмнөх сарынхаас 1.5 хувь, өмнөх мөн үеийнхээс 11,6 хувиар өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр өссөн байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн багцад уул уурхайн компаниудын өрийн үлдэгдэл дийлэнх хувийг эзэлж байна. 

Эндээс харахад хугацаа хэтэрсэн зээл хоёр дахин өссөн бол чанаргүй зээл ч мөн тодорхой хэмжээгээр өсчээ. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүү ямар байгааг тодхон харуулах тоо, баримт. Эдийн засгаа засахгүй бол хүндрээд байна шүү гэдгийн сануулга, хямралын шинж тэмдэг юм.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.11.226) 2015 оны 04 сарын 05

Хэрэггүй шахуу байхад өгөөд байсан 21 мянга чинь одоо л хэрэгтэй байна.Тэгэхэд 500000 мянгын цалингаараа болгоод байсан чинь одоо 800-ийн цалин аваад ч болдоггүй

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(202.70.40.214) 2015 оны 04 сарын 02

Нийгмийн халамжийг хэдхэн нөхөд төрийн хамаг эрх мэдлийг хамж атгахын тулд хавтгайруулсан. Одоо тэгээд юунд хүргэв. Энэ төрд ойртуулж болохгүй гээд бгаа нөхдийн эхлээд цэгцэлж авах ёмтой бхоо. Тэхгүй бол хамаг юм уруугаа харсан шуудайнд хийсэн юм шиг л хаашаа ч юм нэг тийшээ урсаад ороод бгаам биш үү

0  |  0
123(202.131.234.242) 2015 оны 04 сарын 02

bi utgaar ni bvsee changalj bna da hvn harhad ih l goe mundag ajil hiideg hvn getel odor bvr olon zelmen ajil ger hoerin hoorond alhsan shig l bj bna da. odort neg l udaa buyu oroin hooloo l gertee idne. yaamarch ym de 8 n jil tasraltgui ajillaa oorchlogdson ym gewel gantsaara bish 3 uulaa bolj dee

0  |  0
иргэн(177.67.81.41) 2015 оны 04 сарын 02

нийгмийн халамжийг хавгайруулан олгосон нь буруу бсан. үүнийг ард иргэд бид бас аваад идчихсэн шүү дээ ийм болхоор бүгдээрээл бүсээ чангалъя да

0  |  0
bat(177.67.82.39) 2015 оны 04 сарын 02

ediin zasag hyamral ali ch uls orondl bdag asuudal harin vvnees herhen garah tuhail odoo yrih heregtei . ter buruutai bid buruutai gej yrih odoo ungursun asuudal bolson.

0  |  0
irgen (177.67.82.39) 2015 оны 04 сарын 02

haa haanaal bvsee changalj bna daa oluulaal negdej bj dawan tuulahl heregtei

0  |  0
irgen (177.67.82.39) 2015 оны 04 сарын 02

nen darui ediin zasgaa saijruulahl heregtei dee. ediin zasgiin chuulganaar neg shiideld hvrehl bh gej itgej bna

0  |  0
Top