Британи хуванцар мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Британид таван паунд стерлингийн үнэлгээтэй хуванцар мөнгөн дэвсгэртийг хоёр сая орчмыг хэвлэн гүйлгээнд гаргажээ. Мөнгөн дэвсгэртийг  арилжааны “Clydesdale” банк гүйлгээнд гаргасан тухай BBC агентлагт мэдээлсэн бөгөөд Ферт оф Форт хоолойн дээгүүр гүүр тавьсны 125 жилийн ойд зориулж хэвлэсэн аж. Ирэх жилээс тус улсын Ерөнхий сайд байсан В.Черчиллийн хөрөг бүхий таван паунд стерлийнгийн, нэрт эмэгтэй зохиолч Ж.Остины хөрөг бүхий арван паунд стерлингийн мөнгөн тэмдэгт тус тус гүйлгээнд гаргахаар төлөвлөсөн байна. Хуванцар мөнгөн тэмдэгт хэвлэх нь цаасан мөнгөн тэмдэгтээс өртөг ихтэй ч 2.5 дахин удаан ашиглагддаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top