П.Сүхбаатар: Монголбанкны алтны нөөц нэмэгдвэл валютын ханш буурахад нөлөөлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай алт худалдан авалтын тухай ярилцлаа.   

- Өнгөрсөн онд алт худалдан авалт ямар байсан бэ?   

- 2014 онд 1092 иргэн 2-10 кг алт авч ирж тушаасан. Өмнө нь иргэд манайх руу ханддаггүй байсан.  Аж ахуй нэгжийн тоо ч бас олширч нэлээн идэвхтэй болсон. Давхардсан тоогоор 2000 гаруй аж ахуй нэгж манайд алтаа авч ирж тушаасан. Ингээд Монголбанк өнгөрсөн онд бохир жингээр нийт 13 тонн алт худалдан авсан. Тэдгээрийг бид гадаадад цэвэршүүлэн экспортлоод валютын нөөцөө бүрдүүлсэн. 

- Энэ жил хэчнээн тонн алт худалдан авах тооцоотой байгаа вэ? Он гарсаар алтны тушаалт ямар байна?

- Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад муу байгаа. Энэ бол цэвэр ханштай холбоотой. Гэхдээ энэ жил Монголбанк 15 орчим тонн алт худалдан авна гэсэн тооцоо бий.  

Бичил уурхайчид “яагаад бид орон нутагтаа алтаа тушааж болдоггүй юм бэ” гэсэн гомдол саналууд гаргаад байдаг?

- Эрдэнэсийн сангийн хуулинд төрийн төлөөлөл төрийн байгууллагаар сорьцийг тогтоолгоно гээд заасан байдаг. Энэ нь зөвхөн сангийн яамны харьяа байсан. Одоо хэмжил зүйн харьяанд оччихсон сорьцийн хяналтын алба гэж байгаа. Сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгоод монгол банкинд авч ирсэн тохиолдолд Монголбанк чирэгдэлгүйгээр аваад мөнгийг шилжүүлэх үүрэгтэй байдаг.  Сүүлийн үед бичил уурхайчдын зардал чирэгдлийг багасгах зорилгоор гадаадын байгууллагуудын ганц нэг төслийн туршалт хийгдэж байгаа. Орон нутагт сорьцийг байгуулвал яах вэ? Байгуулаад сорьцлоод тогтоочихвол арилжааны банкууд худалдан авах ямар нөхцөл бүрдэх вэ гэдэг зүйл судалгааны шатанд явагдаж байна.

- Алт ихээр худалдаж аваад нөөц их болчихвол төгрөг болоод долларын ханшид нөлөөлөх үү?

- Ер нь алт бол тэр улсын нөөцийг бүрдүүлдэг. Алт валютаар илэрхийлэгдэж байдаг. Тийм учраас энэ бол валютын ханш буурхад нэлээн нөлөөлнө.

- Урт нэртэй хууль хэрэгжиж хэлээд алт тушаалтад хэр нөлөөлсөн бэ?

- Одоохондоо урт нэртэй хуулиас ямар нэгэн нөлөөлөл алга байна. Энэ жилийн хувьд хүмүүс их хүлээлттэй байна. Алтын ханш маань нэг сарын сүүл үеэр өсч ирээд маш буурсан. Ханшийг их судалдаг болсон байна. Нэмэгдэнгүүт нь авч ирж тушаадаг хадгалалт хүлээлтийн байдалтай болчихоод байна.

- Өнгөрсөн онд хууль бус худалдаанаас хэчнээн тонн алтыг хурааж улсын орлого болгосон бэ?

- Сүүлийн нэг жил хууль бусаар гадагш гарсан алтны мэдээлэл байхгүй байна. Энэ нь татвар буурсаны бас нэгэн эерэг үзүүлэлт юм.

- Монголбанк алтны ханшийг яаж тогтоодог юм бэ?

Дэлхийн зас зээлийн Лондонгийн биржийн ханшаар тогтоодог.  

А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top