Найман нярайд эмийг нь сольж өгсөн хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Өнгөрсөн онд Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн эмийн санч 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярайд “Люминал” хэмээх эмийг тунг нь хэтрүүлж олгосноос нярай хүүхдүүд хордсон хэрэг гарсан билээ. Тэгвэл “Монос” эмийн сангийн эм солигдсоноос хүүхдүүд дахин хордсон байна. Эмнэлэгт эмчлүүлж байсан найман хүүхэд Монос эмийн сангаас ирсэн эмийг сольж өгсний улмаас эмэнд хорджээ. Харин эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн эмч н.Алтан “Монос эмийн сангаас ирсэн эмийг найман хүүхэд сольж уусан асуудал гарсан. Гэхдээ нэг ч хүүхэд хордоогүй. Эм солигдож уусан өдөр нэг хүүхэд нь зүгээр байсан учраас эмнэлгээс гаргасан. Хоёр хүүхдийг өнөөдөр гаргаад байна. Үлдсэн хүүхдүүдийн хувьд хуучин эмчилгээгээ хийлгэж байгаа учраас эмчлүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.180.99) 2015 оны 04 сарын 03

Эм сольж өгсөн эмнэлэгийн буруу шүүдээ. Гүтгэлэг явагдаж байна гэж үзэж байна.

0  |  0
mgl hun(122.201.22.189) 2015 оны 04 сарын 02

lol, emiig solij ugsun emneleg n buruutaishde, arai ch bas ingej gutgej bolohgue.

0  |  0
эрдэнэчимэг(103.229.120.169) 2015 оны 04 сарын 02

Моносынхон монголчуудыг цөөрүүлэх бодлого барьж байгаа нь илэрхий байна

0  |  0
Top