ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа энэ сарын 20-нд дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд 9-ний цагт эхэлсэн юм. Тэгвэл энэхүү бүртгэл энэ сарын 20-ны 18 цагт дуусна. Шалгуулагчдад анхааруулахад энэхүү бүртгэлийг хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй юм байна.

ЭЕШ-ын шалгуулагчдыг интернэтээр болон Боловсролын үнэлгээний төвөөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ. Онлайн бүртгэл  www.eec.mn веб сайтаар явагдаж байгаа юм.

ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж карт 700 төгрөг байх бөгөөд шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх аж.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авч болох юм байна.

Харин ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 1-ний өдрийн 9  цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.46.215) 2017 оны 04 сарын 01

dorvon sariin arvan dorvon duusiishdee shal hudla medeelel oruulj humuusig ballahaa boliochee

0  |  0
Top