Энэ сарын 10-нд “Гадаадын боловсрол” үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 05

БСШУЯ-наас санаачлан Монгол Улсад олгогдож буй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд, түүнд тавигдах шалгуурын талаар нээлттэй мэдээлэл хийж, уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү “Гадаадын боловсрол" олон улсын арга хэмжээг “Праксис” ХХК зохион байгуулж байна. Үзэсгэлэн уулзалт энэ сарын 10-нд 13.00 цагт “Блю Скай” тауэрт болно.

Хэрэв та гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол энэ  үзэсгэлэн, уулзалтад ирснээр тэтгэлэгээр хэрхэн суралцах талаарх үнэн зөв мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах боломж бүрдэх юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top