400-гаас бага оноо авбал ЭЕШ өгөх боломжгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

ЕБС төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн өгдөг болсон. Тэгвэл ЭЕШ-д орох эрх олгох шалгалт гуравдугаар сарын 21-д болсон бөгөөд шалгалтын дүн гарчээ. Шалгалтаар 400-аас бага оноо авсан сурагчид энэ сарын 25-нд давтан шалгалтад орох боломжтой бөгөөд дахин босго оноонд хүрээгүй бол энэ жил ЭЕШ-д орох боломжгүй болно. Энэ жилийн хувьд тус шалгалтад босго оноо тогтоож, 400-аас дээш оноо авсан шалгуулагчид ЭЕШ-д орох эрхтэй болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top