Дарга, зөвлөх хоёрын “төрийн дархлаа тогтоох” цуврал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 12

З.Энхболд заргаа авч гэнэ. Цаагуур чинь ингэж мэдээлж байна. Өчигдөр болсон шүүх хурлын  шийдвэр УИХ-ын даргын талд гарч М.Наранбаатарыг буруутай  гэж үзэн, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.  

УИХ-ын дарга З.Энхболдын  “Нэр төр, алдар хүндэд нь халдсан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан гомдол ингэж тайлагдав.

Цээлийн ус цалгиж цэгээн чулуу хагарав гэдэгчлэн энэ хоёр эрхэм нэг нутаг ус гэлцэж, М.Наранбаатарын хэлснээр “Өмнө нь олон удаа уулзаж, гайгүй харилцаатай явсан үе бий”. Харин хожим нь бие биеийн эсрэг зарга үүсгэж хэдэнтээ шүүхдэлцэв. M.Наранбаатар  МҮОНРТ-ийн захирал байхдаа  “МҮОНРТ-ийг архичдаар дүүрсэн, цөөн хүний ажлыг 700 хүн хийдэг” хэмээн УИХ-ын индэр дээрээс зарласан,  энэ нь бүхэл бүтэн байгууллагыг доромжилж, нэр төрд халдаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан" гэх үндэслэлээр З.Энхболдыг шүүхэд өгсөн ч хэрэгсэхгүй болгосон байдаг.

Дараа нь  М.Наранбаатар хэвлэлээр З.Энхболдоос уучлалт гуйсан ч хүлээж  аваагүй.  Бие биедээ харшилтай дарга, цэрэг хоёр хамтдаа шүүхийн хаалга  татан, хэсэг манаргасны эцэст ийн хэрэг нь нэг тийш болж байх шиг байна.

Монголын төрийн өндөрлөгүүд буурь суурь заадаг ч юм уу, тэр бүр шүүхэд хандаж байсан нь үгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд хэвлэлээр зад балбуулсан нь зөндөө. Бас УИХ-ын гишүүд болон сайд нарын тухайд ч хэн нэг сэтгүүлч, эсвэл жирийн иргэдтэй зарга зальхай үүсгээд явах нь тэр бүр харагддаггүй. Харин З.Энхболдын хувьд М.Наранбаатарт жинхэнээсээ харшилтай болчихсон бололтой.

 

Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр А.Гансүхийн шүүхдэж “төрийн дархлааг сайжруулдаг” арга барил Их Хурлын даргад халдчихав уу гэж харагдмаар байна. 

 

Шинэчлэлийн Засгийн газар унасаны дараа Зам тээврийн сайд асан А.Гансүх УИХ-ын даргын зөвлөхөөр ирсэн. Харин А.Гансүхийг шүүхэд зарга үүсгэх талаараа олны танил болсон хүн хэмээн тодотгож болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр А.Гансүхийн шүүхдэж “төрийн дархлааг сайжруулдаг” арга барил Их Хурлын даргад халдчихав уу гэж харагдмаар байна. 

Лавтайяа санаж байгаагаар А.Гансүх сайд байхдаа  инженер Ц.Бат, иргэн И.Даваапил нарыг шүүхэд өгч байсан юм даг. Инженер Ц.Бат гэх хүн А.Гансүхийн эсрэг 5700  жиргээ бичсэн гэм буруутайд тооцогдож  100  хоног хоригдох ял сонсож байсан нэгэн. Дараа нь иргэн И.Даваапилийг    “Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайдаа? Тэнд луйвардсан мөнгө чинь 3,6 тэрбумаас хол давна” гэсэн жиргээ бичсэний төлөө дахин дахин давж заалдсан ”завтай” дарга нарын нэг нь энэ А.Гансүх билээ.

Тэрбээр иймэрхүү хандлагаа “Төрийн дархлаа тогтоож буй хэрэг” үздэг. “Намайг гүтгэсэн нь миний нэр хүндэд гэхээсээ илүүтэй Монгол төрийг гутааж буй хэрэг. Учир нь гүтгэж буй асуудлууд нь намайг төрийн алба хашиж байх үеийнх” гэж тэр хэлж байсан удаатай. Дээрхи хоёр хүн хоёулаа цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлж жиргээд ялтан болсонд дургүйцэж нийтлэлч Б.Баабар  хатуухан үгийг  түүнд хаягласан билээ.

Тэрбээр А.Гансүхийн талаар “Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар бариулдаг нь наад шаар чинь”, “Твиттерээр цуурсан Ц.Бат инженер биш иймэрхүү хулгайч луйварчин шоронд очих ёстой юм л даа”, “Одоо Жапан таунаас луйвардаж авсан хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ”,“Твиттерт юм бичлээ гээд нэг нь гомдол гаргадаг, нөгөө нь шоронд хийдэг. Арай дэндэж байгаа юм биш үү”, “Ядахдаа тэр Ц.Бат нь хүн аймаар доромжлол бичээгүй л юм байна лээ. Харин би хэлий, Гансүх бол хүний адаг” гэж жиргэсэн юм.

Харин цахим жиргээнд аллергитэй А.Гансүх  үүний хариуд таг чиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг чимээгүй өнгөрч, урьдынх шигээ шүүх цагдаадаа тулсангүй. “Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг” гэж нэг үг бий. Ямартай ч тэрбээр дуугүй байх нь өлзийтэй гэж тооцоолсон бололтой. 

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 13

Ан ын удирлагууд бол гутамшигууд,

0  |  0
bi(108.224.91.98) 2015 оны 04 сарын 12

Huurhii teneg mongolchuud

0  |  0
davaa(150.129.140.164) 2015 оны 04 сарын 12

Ene zuvluh ni ym bol tavantolgoin tusul yavahgui ym bna l daa jenkogiin baruun gar biz dee eedee buyehgui er dee nuguu vagon yu bolson ym bol

0  |  0
bairnii hun (211.192.32.242) 2015 оны 04 сарын 12

Uu huurhii amidarch bgaa bairaa hurtel luivardaj olsiin bna shdee ichig ichig enenii hajuud uuriin hudulmuruuruu ger barij amidarch bgaa ni dardan zamtaidaa.

0  |  0
Бат (182.160.32.127) 2015 оны 04 сарын 12

Одоо баабартай заргалдах хэрэгтэй. үгүй бол ”молчание это знак согласия” гэдэг үг бий. Хүн доромжлох хэзээ нэг цагт өөрийнх нь хүзүүг ороодог ардын үг бас бий. Энэ залуучууд нахаарах хэрэгтэй.

0  |  0
Top