”Бамбууш” ХХК-ын ”ирээдүйд” үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 11

”Бамбууш” ХХК-ын  ”ирээдүйд” үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

Хүнсний аюулгүй байдал, сав баглаа боодлын стандарт бус байдал хэрэглэгчдийн санааг зовоосоор ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим хаягт нэгэн иргэн гомдол гаргажээ. Цөөхөн том үндэсний үйлдвэрлэгчиддээ итгэж бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг болохоор тэд ямар ч алдаа гаргах эрхгүй. Гэтэл хэрэглэгчээ хууран мэхлэх явдал цөөнгүй гарсаар байна. Оргил супермаркетад худалдаалж байсан Корица/ гурилан боов/ нэрийн бүтээгдэхүүний он сар хуурамч байсан байна. 

 

Тодруулбал нарийн боов үйлдвэрлэгч  "Бамбууш" компанийн гурилан бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч тэдний  алдааг илрүүлж Мэргэжлийн Хяналтын байгууллагад цахим хэлбэрээр хандсан байна. Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ  он сарыг нь харахад энэ сарын 10-ний өдөр авсан бүтээгдэхүүн нь 4 сарын 11 гэсэн байж.  Үйлдвэрлэгчид энэ мэтчилэн долоо хоног хадгалах бүтээгдэхүүнийхээ хугацааг дур мэдэн өдөр сунгаж хуурамч шошго бичдэг байдал илэрч байгаа тохиолдол анхных биш юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(119.40.102.113) 2015 оны 04 сарын 11

ugaasaaa bvx kompaniud bvgd tegdeg baix gej bodoj bna urd udriinxuu baraag daraa udur n vildwerleseneer gargana shdee boloxgvi bol nugudur gex met yamar ch baisan udurtuu gasarna gej baixgvi xvn ajilkladagboloxoows robot bish dee

0  |  0
Bambuushinhan(83.243.72.242) 2015 оны 04 сарын 11

neeree ynen archaagyi bambuushiihan. Hugatsaa n duusah geed bval hyamdruulaad l zarchihna bz dee

0  |  0
savlagch(112.72.11.112) 2015 оны 04 сарын 11

tom dund jijig tsehyyd bygd l ingedeg hyn byhen medne dee.bas zairmagnii tsehyyd ingedeg dee.ene teriig hyanah shalgah baiguullaga bh bish.baisan ch hahuulia avaad tag dylii bolno doo .ene bol heviin yzegdel boljdee.hyn byr meddeg murtluu medeegui tsaraildag arga bhgui bolohoor

0  |  0
Top