Саймон Коуэлл хүүхэд өргөж авна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 12

Хөгжмийн ертөнцийн могул Сайман Коуэлл найзынхаа салсан эхнэртэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсноор хувийн амьдрал нь олны хараанд өртөх болсон. Тэрбээр 2014 оны 2-р сарын 14-нд буюу Гэгээн Валентины баярын өдрөөр хүүтэй болсон юм. Түүний хамтран амьдрагч Лауран Силверман өмнө нь хоёр хүүхэдтэй байсан бөгөөд нэгийг нь өргөж авсан юм байна. Харин хамгийн сүүлийн мэдээгээр хосууд хүүхэд өргөж авахаар ярьж байгаа аж. Сайман Коуэлл "Гэгээн Валентины өдрөөр хүүтэй болсон минь хамгийн сайхан мэдрэмж байсан. Бид дахин хүүхэдтэй болж, тэгэхдээ өргөж авахаар ярилцаж байгаа" гэж нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top