Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгч хэвээр үлдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 12

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/НАМЗХ/-ны VII бага хурал өчигдөр боллоо. Энэ хурлаар тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцсэн нь олны анхаарлыг татаад байсан юм.

Бүтэн өдрийн хуралдааны дүнд Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд  нь хэвээр үлдээж, тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өглөөэ.

Мөн НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг оронд нь томилжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top