Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Өнөөдөр дараах үйл явдлууд болно.

09:00  цагт Жасрай сан, НАМЗХ, МУИС-иас Эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулж буй "ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ: БОДЛОГО, ШИЙДЭЛ" эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн дугуй танхимд болно.

10:00 цагт МХЕГ-ын Хурлын танхимд МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар "Дэд бүтцийн салбарын барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангуулах сарын аян, хяналт шалгалтын дүн"-г нээлттэй хэлэлцэнэ.

10:00 цагт “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалтын нээлт Зэвсэгт хүчний 032 дугаар анги /Офицеруудын ордон Цайз зах хоёрын дунд / дээр болно

11:00 цагт Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж байгаа цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд болно.

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс татвар төлөгчдийн өдөрт зориулсан мэдээлэл хийнэ.

14:30 цагт МУИС, ГОУХАН-ийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE 6: “Чанартай өсөлт” сэдэвт 6 дахь цуврал хэлэлцүүлгийг ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага” дэд сэдвийн хүрээнд Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль дээр (МУИС-ийн Хичээлийн V байранд VI давхар, лекцийн танхимд) зохион байгуулна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол зочин(103.229.121.190) 2015 оны 04 сарын 14

Улс. нийслэлд болох иймэрхүү арга хэмжээнүүдийн урд өдөр нь ”Маргааш болох үйл явдлууд ” гэж гаргаж байж болохгүй юу ? Энэ талаар хариулт өгөх боломж байна уу ?

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК ноомын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top