Малайзад Монгол эмэгтэй амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Малайзын Куала Лумпур дахь Таман Малури барилгын зургаан давхраас монгол эмэгтэй унаж амиа алджээ. Талийгч эмэгтэй 29 настай, тус улсад суралцахаар очсон оюутан байжээ. Цагдаагийнхан хэргийн газарт нарийн үзлэг шинжилгээ явуулахад өөд болсон эмэгтэй өрөөнийхөө гурван найзтай хамт архидан согтуурч, хар тамхи хэрэглэж байсан байж болзошгүй эд мөрийн баримтууд олдсон байна. Тэднийг мөрийтэй тоглож байсан эсэхийг нягтлан шалгана гэдгээ Куала Лумпурын цагдаа нар Online Star сонинд өгсөн мэдээлэлд дурьджээ. Тус хотын цагдаагийн офицер Вангса Маюу, Мохамад Роу Сухайми нарын мэдээлснээр талийгаач эмэгтэй 1 цагийн үед өөд болсон байдалтай олдсон гэнэ. Түүнийг орон сууцны бетонон зам дээр амиа алдсан байхыг харсан гэрчүүд цагдаа дуудсан байна. Хэдийгээр түргэн тусламжийн машин ирсэн ч талийгаач аль хэдийн амиа алдсан байжээ. Түүнийг барилгын зургаадугаар давхраас унасан болохыг олж тогтоосон байна.   “Хэрэг гардаг өдөр өөд болсон эмэгтэй өрөөнийхөө гурван найзтай хамт байсан. Тэдний зарим нь англиар эсвэл малайзаар ярьдаггүй байсан учраас хөршүүд нь юу яриад байгааг нь ойлгоогүй гэнэ. Магадгүй тэд архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар ам муруйсан байх. Хөршүүд нь тэднийг шөнөжин чанга, чанга ярилцаж заримдаа уйлах чимээ сонстож байсан гэж хэлсэн. Талийгаачтай хамт байсан оюутнуудыг саатуулахад тэднээс архи үнэртэж, нүд нь улайсан байсан. Тэд мөн архинаас гадна хар тамхи татсан байхыг үгүйсгэхгүй” хэмээн Куала Лумпурын цагдаагийн офицер Мохамад Роу Сухайми ярьжээ.  Тэрбээр үргэлжлүүлэн “Амиа алдсан бүсгүйтэй хамт байсан оюутнууд мөн адил монгол хүмүүс байгаа. Тэдний бичиг баримтыг шалгаж, орчуулга хийж өгөх талаар Монгол Улсын Элчин Сайдын яаманд бид хандсан. Цагдаагийнхан одоо хүртэл бүсгүй хэрхэн амиа алдсан тухай учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” хэмээн Мохамад Роу мэдээлэл өгсөн байна. Цагдаагийнхан хэрэг гарсан газар шалгалт явуулахад хогийн саванд шар айрагны лааз, шилний хагархай, кофены сав зэргийг олжээ. Мөн тэдний мэдээлснээр өрөөнд 23, 32 насны охидууд байсан гэнэ. Тэд өнгөрсөн оны 11 дүгээр сард сургуульд сурах зорилгоор Малайзад ирж, гуравдугаар сард Куала Лумпурын нэгэн сургуульд элссэн гэх мэдээлэл байгаа юм.  Талийгч бүсгүйн үхлийг “золгүй” явдал хэмээн таамаглаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top