Чөлөөт бөхийн тамирчид VI байр хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Энэ сарын 11-нд АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелос хотод Дэлхийн цомын төлөөх эрэгтэй багуудын 43 дахь тэмцээн болж байна. Хэсгийнхээ сүүлчийн барилдаанд манай баг АНУ-ын багт 0:8 онооны харьцаагаар хожигдож, тавдугаар байрын төлөө барилдаанд Беларуссын багт 3:5 онооны харьцаагаар өвдөг шороодон, зургаадугаар байрт шалгарлаа.

Тэмцээнд олимпийн аварга 3, медальтан 3, ДАШТ-ний аварга 5, медальтан 16, залуучуудын дэлхийн аварга 7, оюутны дэлхийн аварга 4, армийн дэлхийн аварга 2 зодогложээ. Эхний гурван байр эзэлсэн багуудыг цом, алт, мөнгө, хүрэл медаль болон 50, 30, 20 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх аж. Манай шигшээ баг өмнө нь Дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо хоёр удаа 2, 4 дүгээр байр, нэг удаа 3, 5 дугаар байр эзэлж байсан юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fila(150.129.142.78) 2015 оны 04 сарын 14

Mandakhnaran,Ankhbayar 2 bol sain bna lee

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top