Хөвсгөлийн зарим сумын цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Нийслэлийн цэцэрлэг, сургуулиудад гарч иргэдийн сэтгэлийг  эмзэглүүлж байсан бөөстөх өвчин Хөвсгөл аймгаар хүрээгээ тэлжээ. Тус аймгийн Баянзүрх сумын цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж, холбогдох албанаас хөл хорио тогтооход хүрээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Баянзүрх сум цэцэрлэгээ түр хааж ариутгалын ажил эхлүүлсэн бөгөөд хүүхдүүдийн толгойноос гарсан бөөсийг шилэн саванд хийж аймаг руугаа явуулсан аж.Цэцэрлэг бол хамгийн цэвэрхэн орчин. Гэтэл тэнд нь бөөс тархаж бүх хүүхдүүдэд халдварлаж байгаа шалтгааныг орон нутгийнхан хятад үсний боолттой холбон тайлбарласаар байна. Харин Мэргэжлийн хяналтын газар ямар нэг хариулт өгсөнгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top