Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй байхыг захирамжилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан албан тушаалаа хүлээж аваад байгууллагадаа хэд, хэдэн томилгоог хийсний нэг нь өөрийн туслах, Тамгын газрын даргаа сольсон явдал юм. Тэрээр Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг энэ сарын 1-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа Ц.Арвинбуудайг томилсон билээ. Тамгын газрын дарга асан Б.Үнэнбат уг томилгоог хууль бус гэж үзэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд ханджээ. Шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, өнгөрсөн баасан гаригт захирамж гаргасан байна.

Уг захирамжид “...Ерөнхий прокурорын энэ сарын 1-ний Б/74 дугаар тушаалд Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж... гэсэн хэсэг, уг тушаалын дөрөв дэх заалт буюу шинэ томилгоо, мөн тус өдрийн Б/75 дугаар тушаалыг хэрэгжүүлэхгүй байх буюу Ерөнхий про­курорын туслах, Тамгын газрын даргын албан тушаалд дахин томилгоо хийхгүй байхыг хариуцагч Ерөнхий прокурорт даалгасугай” гэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Арвинбуудайг томил­сон тушаалыг хэрэгжүүлэхгүй байхыг захирамжилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top