Харри Поттерийн шинэ анги гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Их Британийн зохиолч Жоан Роулингийн “Харри Поттер” цуврал зохиолоос сэдэвлэсэн уран сайхны киноны зураг авалтыг удахгүй эхлүүлнэ. Шинэ цувралын гол дүрийг залуу жүжигчин Эдди Рейдмэн бүтээхээр болжээ. Зохиолч Жоан Роулинг шинэ цувралаа АНУ-ын “Warner Bros” кино компанитай хамтран бүтээхээр тохиролцсон байна. Харри Поттерын шинэ цуврал болох “Гайхалтай амьтад ба тэдний орчин” зохиолд Харри Поттерыг мэндлэхээс өмнөх үеийн түүхийг өгүүлдэг байна. Киноны гол дүр болох Маг Ньют Скамедер (Эдди Рейдмэн) гэгч Харри Поттероос 70 жилийн өмнө Хогвартсын шилтгээний сурагч байхдаа амьтдын тухай ном бичиж буйгаар зохиолд бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top