Уруулын будгаар сонжоорой

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13
Өөрийнхөө болон найз бүсгүйчүүдийнхээ тухай ихийг мэдмээр байна уу? Тэгвэл уруулын будгаа гаргаж ирээд, хэлбэрийг нь нэг сайн сонжоод дараах зурагнаас хамгийн дүйцэхүйц нэгийг олоорой.

1. Дугуйрсан хэлбэртэй бол ...

  • сэтгэл татам
  • эрчүүдийн анхаарлыг татдаг
  • уужуу сэтгэлтэй
  • заримдаа хэт зарчимч
  • гэрийн сайн эзэгтэй
  • тод өнгөнд дурладаг
  • мэдрэмжтэй хувцасладаг
  • биеэ барьдаггүй
  • секс хийхээс өмнө романтик орчныг бүрдүүлэх дуртай
  • өөрийнхөө үзэл бодолдоо тууштай байдаг
  • заримдаа өөрөө өөртэйгээ тэрсэлддэг
  • олон нийтийн бодол санаа чамд төдийлөн чухал биш

2. Нэг талаасаа элэгдсэн хурц үзүүртэй бол

  • зөрүүд
  • аливаа хориг, хязгаарт дургүй
  • маргалдах дуртай
  • шулуун шударга, нээлттэй
  • шударга үнэний төлөө тэмцдэг
  • хэгжүүн
  • шаргуу
  • сайн зохион байгуулагч
  • өөр дээрээ хариуцлага авах чадвартай
  • бусад хүмүүстэй төдийлөн нийцэж чаддаггүй

3. Хоёр талаасаа элэгдсэн хурц үзүүртэй бол...

  • амьдраалаасаа юуг хүсэж байгаагаа сайн мэддэг
  • өөрийгөө хэзээ ч дорд үздэггүй
  • ихэнхдээ зорьсон зорилгодоо хүрч чаддаг
  • өөртөө хайртай
  • ой санамж сайн
  • мэдрэмж сайтай
  • хүнд мөнгө өгөх дургүй
  • өөрөөсөө мөнгө харамладаггүй
  • гэрлэсэн бол зөвхөн нөхрийнхөө төлөө бус өөрийнхөө төлөө ч амьдарч чаддаг
  • секси
  • сексийн хамтрагчийг шилж авахдаа гаргуун

4. Дээрээсээ хонхойсон бол...

  • ажигч, гярхай
  • хүний хэрэгт дурламтгай
  • аливаад зүйлд сэтгэлээсээ ханддаг
  • заримдаа худлаа ярьчихдаг
  • гэр бүлдээ маш их хайртай
  • хэтэрхий цэвэрч нямбай
  • хов живэнд дуртай
  • юм ярихдаа сайн
  • ор хөнжлийн ажилд уран сэтгэмж гаргадаг

5. Бага зэрэг ташуу бол...

  • маш дурламтгай
  • өглөгч
  • сэтгэл нь үргэлж нээлттэй байдаг
  • гаргасан төлөвлөгөөгөө тэр бүр хэрэгжүүлж амждаггүй
  • эрч хүчтэй
  • амархан гомдож, амархан уучилдаг
  • өгсөн амлалтаа хааяа мартчихдаг
  • зочломтгой
  • заримдаа хэрэггүй зүйл худалдаад авчихдаг
  • ор хөнжлийн ажилд биеэ барьдаггүй

6. Дугуйрсан боловч хурц үзүүртэй...

  • өөрийгөө гэр бүлдээ зориулдаг
  • ажил хэрэгч
  • тушаах, захирах дуртай
  • миний гэр миний хэрэм гэж боддог
  • аливаад хэтрүүлэх хандлагатай
  • жижиг сажиг асуудал дээр хүртэл зөрүүдэлдэг
  • хүмүүстэй харилцахгүй байж чаддаггүй

7. Тэгширсэн хэлбэртэй бол ...

  • эрч хүчтэй ба зүгээр сууж чаддаггүй
  • үнэнч ба сайн найз
  • зорилготой, тэмүүлэлтэй
  • эмх цэгцгүй, тэвдүү хүний сэтгэгдэл төрүүлдэг, гэхдээ тийм биш л дээ.
  • эрчүүдийн анхаарлын төвд байх дуртай
  • сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаардаг
  • хайр дурлалд өөрийгөө золиослоход ч бэлэн байдаг

8. Уруулын будаг анхныхаа хэлбэрээ хадгалсан бол...

  • цаг барьдаг
  • нямбай
  • тооцоотой
  • нууцлаг
  • биеэ даасан
  • өөрийн хүч чадал, бололцоо боломжийг зөв үнэлж дүгнэдэг
  • сэтгэлийн хямралд орохоос айдаг
  • сексийн мэдэрмж тийм ч хүчтэй биш

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top