Коммент: Хэргийн эздээс гал зайлуулах пиар буюу хар жагсаалт

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Монголын залуучуудын холбооноос Монгол Улсын бүхий иргэдээс санал авч УИХ-д нэр дэвшүүлж, сонгож болохгүй улс төрчдийн "Хар жагсаалт"-ыг гаргахаар болсон талаар мэдээллээ. "Хар жагсаалт"-д орох улстөрчдийг хэрхэн бүрдүүлж хэрхэн баталгаажуулах вэ гэдгийг энэ сарын 28-нд болох үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар олон нийтэд зарлах гэнэ.

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат "Ийнхүү хар жагсаалтад орсон улс төрчдийг эргэн улс төрд гишгүүлэхгүй байхын төлөө Залуучуудын холбоо ажиллана. Мөн нэг тойрогт өөр намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн төлөө залуучуудын саналыг өгүүлнэ" гэж мэдэгдлээ. Түүний энэ санаачлагад нийтлэлч Баабар ч нэгдэхээ мэдэгдээд байгаа. Харин тэдний энэхүү мэдэгдэл олон нийтийн санаанд төдийлөн нийцсэнгүй бололтой. Сошиал ертөнцийн “цэнхэр шувууд” естой л өнгө өнгөөр жиргэж байна. Энэхүү жиргээг өнөөдрийн “Коммент” булан онцоллоо. Та ч бас энэ талаар ямар санаа оноотой байгаагаа илэрхийлээрэй.

  •  Уг нь #МЗХ боломжийн ажиллаж байтал гэнэт #Хар жагсаалт гэх хар энергитэй, улс төржсөн ажлийг эхлүүлж байх юм. Унадаг дугуйтай УБ бол гоё.

Цэндийн БААТАРХҮҮ ‏@ts_baatarkhuu  Apr 8 

  •  @mglbayas "Хар жагсаалт" гаргахыг хэн санхүүжүүлж, хэн /төсвийн, ТББ/ гаргахыг асууна уу. "Мөнгөө төлсөн хүн дуртай хөгжмөө сонсдог" гэсэн.

Т.Дэлгэрсайхан ‏@DelgersaikhanTu  16h16 hours ago

  • Хар жагсаалт хэрвээ гаргах юм бол одоо энэ байгаа хэдээс үлдэх нь гарын 10 хуруунд багтана ш дээ.

Цэрэнбадам CMA, CIA ‏@TserenbadamJ  19h19 hours ago

  • 2016 оны сонгууль хүртэл хар, цагаан, шар ногоон жагсаалт гаргаж аваад уйдах завгүй уралцан жиргэе тэхүү? :)

Ганбаатар ‏@ganbaamn  Apr 8

  • УИХд гаргаж болохгүй хүмүүсийн хар жагсаалт: 1. Аюушийн Мөнхбат 2. ... За үргэлжлүүлээд бгаарай :)

Алдар ‏@aldar_51  Apr 8View translation

  • "Хар жагсаалт" гэж хачин явуургүй юм ярихыхаа оронд иргэдэд улс төрийн боловсрол олгох хөтөлбөр санаачилсан бол би 300% дэмжинээ ...

Шинээ ‏@shinee2016  Apr 8

  • МЗХ, Баабар нарын улс төрчдийн "Хар жагсаалт" гарсны дараа өөр нэг хүмүүс "Хав хар жагсаалт" гэж гаргана гэнээ

АМАРАА ‏@AmarbayarM  Apr 7

  • Хийх ажил маш багатай, эсвэл юу хийхээ мэдэхгүй байгаа хүн л "ХАР ЖАГСААЛТ" санаачилж байгаа биз, хэн нэгний өгсөн даалгаварч байж мэднэ ...

Шинээ ‏@shinee2016  Apr 7

  • МЗХ алуурын байгууллага, гадныханы гар хөл болсон юмуу? 4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хар жагсаалт гаргах? Гутах!

Unurbayar ‏@UnurbayarG  Apr 7

  • Монголын залуучуудын байгууллага нь Улстөрийн "Хар жагсаалт" гаргаад сууж байж таарах уу, таарахгүй л санагдаад байх юм. Тийм ээ

Жавзмаа МӨНХЖАРГАЛ  ‏@Munkhjargal_J  Apr 7

  • Хар жагсаалт гэснээс цагааныг нь гаргавал хялбар, цөөн биш үү. Ккк

Аураг ‏@Onet_21  Apr 7

  • Популизмыг популизмаар дардаггүй л байхгүй юу даа Монголын улс төрч залуучуудын байгууллагынхаан... #ХарЖагсаалт

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat  Apr 7

  • Бизнест хамтарч болохгуй ААН-дын хар жагсаалт гаргая гэвэл 90% Төрийн компаниуд орох байх даа.

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 7

  • Залуучуудын холбоо хар жагсаалт гаргах хэрэг байсан юмуу? Хийж бүтээх насандаа хийрхэлд автаж нэгнийгээ харлуулах??? зачем???

Angeal Kh ‏@ATugsyertunts  Apr 7

  • Компаниуд нийлээд хар жагсаалт гаргасан бол ойлгож болж байна. МЗХ хар жагсаалт гаргаж улс төржөөд байгааг ойлгохгүй байна.

Amaraaliberty ‏@amaraaliberty  Apr 7

  • Тендерийн ойлголттой болохоор Сангийн яам компаниудын хар жагсаалтыг гаргаж болж байна. Харин МЗХ юу мэддэг гэж хар жагсаалт гаргах гээд байгаа юм бол.

Н.ӨНӨРЦЭЦЭГ ‏@Unurtsetsegn  Apr 7

  • @munkhbat_a Гэвч хар жагсаалт гаргахыг Монголын залуус Танаас шаардаад байгаа юмуу, эсхүл Ч.Сайханбилэг Таныг шрупдээд байгаа юмуу?

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat  Apr 7

  • МЗХ ерөнхийлөгч нь улс төрд орж болохгүй хүмүүсийн хар жагсаалт гаргана. Хамгийн эхэнд өөрийнхөө нэрийг бичнэ тэ #браубру

Tsatsral ‏@Tsa_tsaa  Apr 7

  • Хар жагсаалт л гэхийн хариуд нь хэнээс юу авах гэж байгаа болдоо тэр л сонин байна шүү.

Од ‏@DjOdnoo  Apr 6

  • Шилдэг улс төрч шалгаруулж өгөмжлөл зардаг байсан бизнес хар жагсаалт гаргаж түүнээсээ хасч мөнгө олдог бизнес болж хувирав уу? #ХарЖагсаалт

Г.Ганбат ‏@gganbat  Apr 6

  • МЗХ-с нэр дэвшүүлж болохгүй хүний хар жагсаалт гаргана гэнэ үү?Энэ солиорол! Залуучуудынхаа асуудлыг хөөцөлдөхгүй байж хар жагсаалт ярих?

Unurbayar ‏@UnurbayarG  Apr 6

  • Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат "Хар жагсаалт" гаргана гэнээ. Өөрөө орчих вий дээ.

Т. Есөн-Эрдэнэ ‏@9erdene  Apr 6

  • Сайн байна уу? Би 16онд нэр дэвших бодолтой байгаа юм л даа. Тэгээд тэр хар жагсаалт гэж юманд орохгүйн тулд хэнд мөнгөө төлөх ёстой вэ?

Учир мэдэх хүн ‏@Uuganaad  Apr 4

  • Захиалгын пиарч Баабар хар жагсаалт санаачилсаны дараа С.Баяр/+Цогт нарын нэрс мартагдаж ОЛОН НЭРС тодорсон учир НИЙГМИЙН БУХИМДАЛ багасав!!

МӨНХБАЯРТ ЭРХЧӨЛӨӨ ‏@batzorig2012  Apr 4

  • Эмоцийг хөөргөж "Хар жагсаалт" гарган олныг шуугиулах нь хэргийн жинхэнэ эздээс галыг зайлуулах PR-ийн энгийн технологи.

Enkhbat Dangaasuren ‏@enkhbat  Apr 3

Батсуурь.Т ‏@SuuriT  Apr 3

  • Хар жагсаалт гэдэг нь хар ПР-ийн нэгэн шинэ хэлбэр ажгуу. Хүний сонгох сонгогдох үндсэн эрхийг хөндлөнгөөс бүдүүлгээр зөрчих нэгэн хэлбэр.

Tenger.G ‏@tengerg  Apr 3

Sergelen Mergen ‏@sergelen1972  Apr 3

  • Хэн, хэний нэр багтаж, “сенсаац” тарих бол... Сонгууль дөхөхөөр юм юм л болох нь дээ. #ХарЖагсаалт

Гончигийн Эрдэнэбаяр ‏@mrerdenebayar  Apr 3

  • Төрд ойртуулж болохгүй хүний хар жагсаалт гаргавал монголчууд бүгд бичигдэхийг эрдэмтэд дөнгөж өчигдөр тогтоожээ.:))

@DaagiiGM  Apr 2

  • Хар жагсаалт нэрийн доор дургүй хүнээ муулж мяалах уралдаан өрнөх байх. Тэгэхээр үр дүнгүй ажил болж хувирна.

Баярсайхан Галигаа ‏@BayarsaihanG  Apr 2

  • #ХарЖагсаалт #BaabarBlackList гэж 1сэтгэлийн хөөрөлтэй юм гаргаж ирээд 1хэсэг нөхөд ПОПУЛИЗМ хийж эхэллээ. Нөгөө талаасаа хүний эрх зөрчиж байна.

Шинээ ‏@shinee2016  Apr 2

  • МЗХ гэж планетари байгууллага Ултөрийн хар жагсаалт гаргана гэнэ үү. Сайхнаа, Баярцогт ах нарынхаа дайснуудыг дарж өгөх юм биз дээ.

Батсуурь.Т ‏@SuuriT  Apr 2

  • Тэгдиймоо. Сонгууль дөхөхөөр нэг л их "Хар жагсаалт гаргана" гэдэг улс. Н.Энхбаяр бас тэгж байсан. Тэгээд өөрөө яав!

Tulga ‏@Tulga64474356  Apr 2

  • Түмний мөнгөөр түнтийсэн хүмүүсийн судалгаа гаргаж "ХАР ЖАГСААЛТ"-нд мөнхөлнө. Сүүдрийн АТГ гэнэ дээ..,

Намжилын Дашдаваа ‏@dashka2016  Dec 18

  • Улс төрийн хар жагсаалт гаргаж түүнд багтсан улс төрчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь зөв. Нямка мэт нь будаа болог дөө.

хоточ банхар ‏@hotochbanhar  Jun 5

  • Хар жагсаалт гаргана ч гэх шиг, тэрийгээ баталгаажуулна ч гэх шиг. Үлгэр ш дээ. Үндсэн хуулийн зарчим бий. Хууль шүүхээр гэм буруугүй хэнбугай ч нэр дэвшинэ. Мянган жагсаалтад оруулаад нэмэргүй. Энэ бол утгагүй хөөрцөглөл. Үүний оронд хууль зөрчсөн, улс орны эрх ашиг хохироосон гэж байгаа хүмүүсээ үндэслэлтэйгээр шүүх цагдаад өг. Хариуцлага тооц гэж шаард. Манай улс хууль цаазтай орон. Бүгд л мэдэж байгаа биз дээ.

/www.facebook.com/dashdeleg?fref=nf

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Баяр(103.229.122.24) 2015 оны 04 сарын 18

Хар жагсаалт гаргах нь гол биш Харин АН -н оруулж ирж ард иргэдийн саналыг будлуусан ХАР ХАЙРЦАГЫГ л сонгуулын асуулалд оролцуулахгүй бол бол АРД ТҮМЭНИЙ сонголт үнэнээрээ гарч ирэх боломжтой үүнийг санаачилсан нь дээр байх ингэвэл ард түмэн тэр ХАР ЖАГСААЛТЫГ чинь гаргачихна

0  |  0
Zochin(126.177.96.120) 2015 оны 04 сарын 17

Ene erguu yu ch medhgui garhul Munhbatiig zailuulyaa

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 04 сарын 17

Sain sudalgaa gargah heregtei yuch hiideggui gadnii gar hul bolson nuhdiig zailuulah estoi

0  |  0
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 15

Залуучуудын байгууллагад улс төрждөггүй, нийгэмд хэрэгтэй зүйлс санаачилж манлайлдаг удирдлага хэрэгтэй болжээ, залуус аа

0  |  0
tseegii(103.11.192.34) 2015 оны 04 сарын 14

har jagsaaltand oruulj humuusiig PRdaj ogchih yumbishu

0  |  0
zonch(27.123.213.170) 2015 оны 04 сарын 14

Har jagsaaltand oroh humuusiin nersiig avch baigaa ymu gongino dorj saaral uul bantan dorj narin nersiig bichuulj bn.

0  |  0
Top