Сурвалжлага: Дотоодын гурилын зах зээл ангалын ирмэг дээр иржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

-Дотоодын гурилын зах зээлээр эдийн засгийг тольдоход... -

Монголчуудын хоол хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлдэг. Эдийн засгийн хямрал салбар бүрт хүчтэй нөлөө үзүүлж буй энэ цаг үед дотоодын  гурилын  зах зээл ямар байгааг сонирхохоор хүнсний худалдааны хамгийн том зах болох “Хүчит шонхор” –ыг зорьсон юм.  

Гурилынхаа хэрэгцээг өөрсдөө хангадаг болсон нь саашаалтай ч дотоодын гурилын зах зээлээр Монголын эдийн засгийн өнөөгийн нүүр царайг тольдоход таатай дүр зураг харагдахгүй байна.  

Өмнө нь "Хүчит шонхор" зах аль ч өдөр очсон хөл ихтэй байдаг байсан ч энэ удаад эл хуль байлаа. Яг л баярын маргааш шиг худалдан авагч маш цөөн. Энэ зах сүүлийн жил гаруй хугацаанд баяраас бусад өдрүүдэд ийм байдалтай байгаа аж.  

“Хүчит шонхор” захд  гурил борлуулдаг 20 гаруй лангуу бий.  Хэсэг ажиглан зогсоход гурил авч байгаа хүн бараг харагдсангүй. 

"Ашдын бэлгээс амны бэлэг гэдэг дээ. Гэхдээ л худал ярилтай биш. Наймаа муу муу. Ингээд л хэдэн биенийхээ царайг хараад л сууж байдаг болсон. Ажил багатай болохоор өдөр ч өнгөрч өгөхгүй юм ” гэсээр гурилын худалдагч эгч угтлаа. Хэдийгээр монгол гурил дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг болсон ч бидний худалдан авах чадвар, хэрэглээ эрс багассан нь энэ салбарыг хумьжээ.

 Дотоодын гурилын худалдаа ийнхүү муудахад санхүүгийн хямрал гүнзгий нөлөөлжээ. Хямралаас үүдэн их хэмжээгээр гурил худалдан авдаг цайны газар, нарийн боовны цехүүдийн худалдан авалт эрс багссан байна. Авч байгаа цөөн хэд нь маш бага хэмжээгээр авдаг болжээ. Тэр ч бүү хэл барилгын салбар уналтад орсон нь хүртэл тэдний наймаанд нөлөөлж байгаа аж. Учир нь 5-р сар гараад барилгын ажил эхлэхээр ажилчдын хоол хүнсэнд зориулж гурил худалдаж авснаар наймааны эргэлт бага зэрэг нэмэгддэг байжээ. Гэтэл энэ жил барилгын салбар уналтанд орсноор тэнийг гурил авч, орлого оруулна гэж горьдох ч хэрэггүй биз гэцгээж байв.

Иргэд ахуйн хэрэглээндээ гурил авах нь багассан байна. Гурил зуурж хоол хийхээсээ илүүтэй бэлэн гурил, гоймон, будаа хэрэглэхийг илүүд үздэг болоод байгаа аж.

Үүнээс гадна хүн амын амьжиргааны түвшин, хооллолтын онцлог, хүнсний хэрэгцээ, хэрэглээ, ажил эрхлэлтийн байдал, хотжил сууршилтай холбоотой хүн амын хүнсний хэрэглээний бүтцэд өөрчлөлт орсон нь гурилын худалдаанд  нөлөөлжээ. Тодруулбал, иргэд ахуйн хэрэглээндээ гурил авах нь багассан байна. Гурил зуурж хоол хийхээсээ илүүтэй бэлэн гурил, гоймон, будаа хэрэглэхийг илүүд үздэг болоод байгаа аж. Тэр ч бүү хэл эхнэр, нөхөр хоёр гурил худалдаж авахаар ирчихээд “чи зуурах юм уу, би л лав зуурахгүй шүү” гэсээр хэрэлдээд буцсан тохиолдол ч байдаг гэнэ.  

Тэдний ярьж буйгаар гурил бол хамгийн ашиг багатай наймаа гэнэ. Нэг шуудай гурилаас ердөө 500 төгрөг хардаг аж. Тиймээс өнөөх гоймон будаа гэх мэт жижиг дайвар бүтээгдэхүүнүүдээс ашиг харж зогсдог гэж байлаа.   

Монголд дотоодын үйлдвэрийн "Улаанбаатар", "Алтан тариа", "Хурх", "Өег", "Дорнод гурил" мөн импортын "Цесна", "Альека" зэрэг гурил худалдаалагддаж байна. Манайхан Цагаан сарын баяраар “Цесна” руу хошуурдаг байсан бол сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлийн "Хурх" гурилыг түлхүү хэрэглэх болсон нь олзуурхууштай. "Хурх" нь дотоодын бусад гурилуудаа бодвол харьцнгуй өндөр үнэтэй ч эрэлт ихтэй байдаг тухай намайчид ярьж байлаа. Харин олон жилийн түүхтэй, хүмүүс хэрэглээд сурчихсан гэдгээрээ "Алтан тариа" болон "Улаанбаатар" гурилуудын худалдан авалт дундаж хэмжээнд байдаг байна. Дорнод, Сэлэнгэ аймгаас хэд хэдэн нэр төрлийн гурил орж ирдэг ч хэрэглэгчид төдийлэн танигдаагүй учраас худалдан авалт нь тааруу байдаг аж.

Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орж газар тариалангийн систем задарч, буудай үйлдвэрлэлтийн хэмжээ буурснаар гурилын 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдэх хувийг нь импортлож хэрэгцээгээ хангаж байсан үе бий. Харин одоо гурилынхаа хэрэгцээний маш өндөр хувийг өөрсдөө хангадаг болсон нь саашаалтай ч дотоодын гурилын зах зээлээр Монголын эдийн засгийн өнөөгийн нүүр царайг тольдоход таатай дүр зураг харагдахгүй байгаа нь энэ.  

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүрэн(202.179.17.57) 2015 оны 04 сарын 25

Гачуурт\Чинбаа болон Шим\ Цандэлэг нар тарианыхаа үнийг буулгаж ард олныхоо хэрэгцээнд аж амьдралд тус нэмэр болох ёстой Тэд хэт өндөр ашгийн хойноос улайран зүтгэж том том ЛАНД өндөр үнэтэй техник тансаг буудлынхаа зардлыг ард олны хармаанаас гаргуулж байгааг ард түмэн ойлгох ёстой.

0  |  0
ttt(112.72.13.46) 2015 оны 04 сарын 15

Aleika ih har bolson bn le. Hurh jaahan shudend zuuraldaad bh yum. Altan tariag olon jil hereglesen.Urjnangaas neg l bish bolood avahaa baisandaa. odoo gaigui bolson yum bolov u. Tsesna l hereglej bn. Guril bol odor tutam l heregledeg huns shuu de.

0  |  0
tsetseg(112.72.11.108) 2015 оны 04 сарын 15

Manaih golduu guriltai hool l iddeg sh dre delgvvrees l avchihdag

0  |  0
Эрка(150.129.141.61) 2015 оны 04 сарын 15

Ядуурсандаа биш гурилаа зуурахгуй болтлоо залуу,бэлэнчилдэг болсны шинж

0  |  0
z(202.179.15.118) 2015 оны 04 сарын 15

altan tarai hytadadaas orj irdeg gsen bhaa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 15

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top