Гурван иргэнийг хөнөөсөн этгээдэд цаазаар авах ял оноожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Шивлэг багийн Гунын эх хэмээх газар өвөлжиж байсан айлд О.Энхбат гэгч буу өвөртлөн ирж гэрийн эзэн, хамт өвөлжиж байсан эмэгтэйг буудаж амийг нь хохироосон байдаг. Мөн хохирогчийнд машин зарахаар өөр сумаас ирсэн залууг буудаж, хөнөөгөөд зугтаж яваад цагдаад баригдсан аж. Гэмт этгээд бусадтай бүлэглэн айлаас буу, сум бусад эд зүйлс, иргэн Х.Пүрвээгийн “Мастер” маркийн мотоцикл хулгайлсан гэмт хэрэг үйлджээ. Сум дундын шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатад цаазаар авах ял оноосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.11.122) 2015 оны 04 сарын 14

зөв зүйтэй нэг хүний амь хөнөөсөн хүнийг бас цаазаар авах хэрэгтэй. хүнд мэс хүргэсэн хүнийг 25 жил, хулгай, авлига авсан бас удаан хугацаагаар хорих хэрэгтэй хууль чанга байхал хэрэгтэй

0  |  0
Zochin(202.55.191.130) 2015 оны 04 сарын 14

Zov shiidver baina sanaatai 3 hunii amind hursen naad malaa eruudeed daraa ni tsaaazlah heregtei

0  |  0
Top