Таалагдсан дүрсээ сонгоод өөрийгөө таньж мэдээрэй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14
Эдгээр дүрснээс хамгийн их таалагдаж буйг сонгоорой. Ингээд өөрийгөө таньж мэдье

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс1. Чи зөв сэтгэлгээтэй хүн. Хүмүүс чиний дэргэд байхдаа биеэ чөлөөтэй авч явдаг. Чи байгалиасаа хүнтэй амархан нийлж, зохицож чаддаг авъяастай. Байгаагаараа байж, хүн бүрийн давтагдашгүй чанарыг нь үнэлдэг. Инээд чинь үнэхээр хүрсэн эсвэл баяр баясгалантай байх үедээ инээмсэглэж эсвэл инээдэг. Хүмүүс зөөлөн сэтгэлийг чинь үнэлдэг бөгөөд чиний хувьд энэ нь хамгийн том магтаал болдог.

 

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс2. Чи эрч хүчтэй хүн. Хүмүүст эмх замбараагүй мэт санагдах боловч энэ бол чиний “галзуу” зангийн илрэл. Чи агаарт хэд хэдэн бөмбөлөгөөр жонглёр хийж чаддаг байх. Учир нь нэгэн зэрэг олон үйлдлийг хэрхэн хийж болдогийг чи гарцаагүй мэддэг. Чи зорилготой, идэвх зүтгэлээр дүүрэн. Амжилтанд хүрэхийг зорьж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө явдаг. Аливаа шийдвэрийг гаргахдаа хариуцлагатай ханддаг саруул ухаантай хүн юм байна.

 

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс3. Чи тогтонги зан чанартай хүн. Гаднаас харахад азын тэнгэр нь ивээсэн, жаргалтай мэт. Тэгтэл дотоод ертөнц чинь илүү нарийн төвөгтэй. Чамайг шууд хараад ойлгоход хэцүү. Магадгүй, зориуд ийм зан байдал ч гаргадаг байх. Өөрийн зүрх сэтгэлээ ил гаргахыг хүсдэггүй. Чи хангалттай төлөвшсөн бөгөөд хүнээс зөвхөн авах төдийгүй өгч ч чаддаг. Хэрэгтэй хүнд нь тусламжийн гараа сунгах нь чамд таалагддаг.

 

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс4. Чи сайхан сэтгэлтэй хүн. Амьдралыг өргөн цар хүрээтэйгээр нь хардаг. Хүний ойлгож, уучилж чаддаг. Намуу тайван, жигд хэмнэлтэй амьдралыг илүүд үздэг. Өөрийн толгой доторх болон ертөнцийн хэрэггүй чимээ шуугианд дургүй. Хэт их амгалан тайван гэж юу болохыг чи мэддэггүй. Хорвоо ертөнцийн тухай эргэцүүлэн бодоод байх чөлөөт цаг зав гэж байдаггүй тул түүнийгээ нандигнан хайрладаг юм байна.

 

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс5. Чи тэсвэр тэвчээргүй хүн. Урьдаас таамаглашгүй, “солиотой”, төвөгтэй. Чи өрөөний хамгийн тод гэрэл нь байж чаддаг. Чи яг л бартаат зам гэсэн үг. Амьдралдаа зогсохоо мэддэггүй хөдөлгүүр шиг байдаг. Шинэлэг санаа бүтээж чаддаг. Чиний дотор аливаа зүйлийн зүй зохицол болон өөрчлөлт нь байнга зөрчилдөж байдаг. Ямар ч зүйл гар дээр өөрөө буугаад ирнэ гэж боддоггүй.

 

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс6. Чи эерэг сэтгэлгээтэй хүн. Нүдэнд дулаахан. Чам шиг ийм гэрэл гэгээтэй, өөдрөг хүнийг сонирхохгүй байхын аргагүй. Чи хүрээлэн буй орчныг идэвхтэй танин мэддэг. Найз нөхдөөсөө холбоо тасалдаггүй. Амьдралынхаа хором бүрийг баяр хөөрөөр дүүргэж, сэтгэлээр барагтаа унаад байхгүй. Хошин шогийн мэдрэмж сайтай тул чиний ярьсан шог ярианд хүмүүс үргэлж инээж байдаг. Амьдралаас таашаал авч чаддаг хүмүүсийг өөртөө татаж чаддаг. Чи өөрийгөө баяр баясгалангаар хүрээлэх дуртай.

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс7. Чи хүнийг өрөвдөж, хайрлаж чаддаг хүн. Даруу төлөв, бодлогширонгуй, сайхан сэтгэлтэй. Чамд алсын төлөв байдал их чухал. Чи энэ ертөнцөд багахан ч атугай буянт сэтгэлийг нэвтрүүлэхийг хичээдэг. Өдөр бүр хамаг хүч чадлаа гарган ажиллах ёстой гэдэгт итгэдэг.  Хорвоо ертөнцийг орвонгоор нь эргүүлж, өөрчилж чаддаггүй юмаа гэхэд хүмүүсийн амьдралыг гарцаагүй өөрчилж чаддаг. Азтай байх нь цөөнгүй байдаг.

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс8. Чи шунал тачаал ихтэй хүн. Чамд жинхэнэ хайр дурлал хэрэгтэй бөгөөд түүнийгээ хэзээ ч олж чадахгүй байх гэдэгт ихээхэн санаа зовдог. Чи өөдрөг сэтгэлтэй, нүдэнд дулаахан хүн боловч зүрх сэтгэлдээ нилээн хэдэн шарх сорвитой. Хүмүүсийн хоорондын ойлголцол болон тогтвортой харилцаа холбоог эрэлхийлж байдаг. Насан туршид нөхөрлөж болох найзыг л сонгодог. Хүмүүсийн нүдэн дээр хөнгөн, энгийн, нийлэмжтэй байхыг хичээдэг. Тэртээ тэргүй амьдрал гэдэг чинь нарийн төвөгтэй зүйл юм чинь.

Тест, сэтгэл зүй, сонжоо, би хэн бэ, дүрс9. Чи ухаантай хүн. Сайн номноос таашаал авч чаддаг. Өрөөлийн хорвоо ертөнцөд тэнүүлчлэх дуртай. Чи гүн ухаантан, уян хатан сэтгэлгээтэй. Шинэлэг санаа, өөрчлөлтөнд үргэлж нээлттэй байдаг. Чи шударга төвшин хүн бөгөөд  чиний хувьд өөрөө өөртөө үнэнч байх нь хамгийн чухал. Мэдлэгийн цар хүрээ өргөн, бие даасан хүн. Чи өөрөөрөө бахархадаг ч гэсэн түүнийгээ ил гаргадаггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top